Хэвтрийн настны хоол тэжээл
Настай хүмүүс илааршин эдгэрэхийн тулд амин дэмээр баялаг хоол хүнсийг зөв зохистой хэрэглэх шаардлагатай. Настай хүний хоногт авах хоол тэжээлийн илчлэгийн хэмжээ 1800- 2038 ккалори байдаг.
Зөв зохистой хооллолт гэдэг нь:
- .Хоногт хэрэглэж байгаа хоолны илчлэг нь бие махбодийн зарцуулсан илчлэгийг нөхөж байх
- Хэрэглэж байгаа хоолны найрлага дахь үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисууд нь бие махбодийн хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хэмжээ хязгаартай байх
- Тодорхой дэглэмтэй хооллох гэсэн зарчим дээр тулгуурлана.
Хоол хүнсийг хэд хэдэн бүлэгт хувааж болох ба бүлэг тус бүр нь тодорхой тэжээлийн бодисыг илүүтэй агуулдаг.
- Талх үр тариа ,гурил, будаа, шош, вандуй, төмс зэрэг нүүрс ус ихээр агуулахын зэрэгцээ уураг, хэд хэдэн амин дэм,эрдэс бодис гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг ислэг агуулдаг.
- Хүнсний ногоо, жимс нь нүүрс-ус олон төрлийн витамин эрдэс бодис ялангуяа А,С ихээр агуулах ба шинэ жимс ногоонд мөн ислэг байна.
- Мах,шувуу,загас,өндөг,самар нь өсөлт хөгжил,биеийн эдийн нөхөн төлжилт,биеийн эсэргүүцлийг сайжруулахад хэрэгтэй уургаар баялаг.Мөн В бүлгийн витамин,зарим эрдэс бодис,өөх тос агуулдаг.
- Сүү,тараг,бяслаг нь уураг өөх тос витамины эрдэс бодисоор баялаг юм.
- Өөх тос чихэр нь өөх тос,нүүрс-усны гол эх үүсвэр бөгөөд маш их илчлэгтэй тул хэвтрийн хүн байнга их хэрэглэх нь жин нэмэх шалтгаан болдог.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09