ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны түүх

          Геронтологийн үндэсний төв нь бие даасан байгууллага болон үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс 2005- 2007 онд настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарын баг, Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах тухай” 2007 оны 275 дугаар тушаалыг үндэслэн Геронтологийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын дотоод хяналт удирдлага зохион байгуулалтыг гүйцэтгэх үүрэг бүхий бие даасан тусламж үйлчилгээний чанарын албыг 2008 оны 4 сард төвийн даргын 32 дугаар тушаалаар анх байгуулсан. Тусламж үйлчилгээний чанарын менежерээр Э.Бямбасүрэн, албаны орон тооны бус гишүүдэд эмч Д.Жавсан, М.Түмэнжаргал, Л.Одгэрэл нар ажиллаж байсан.
Чанарын албаны даргаар Т.Дулмаа 2009 оноос одоог хүртэл ажиллаж байна Орон тооны гишүүнээр лавлагаа мэдээллийн ажилтан А.Нэргүй, хөтөч-үйлчлэгч О.Мандах, хяналт үнэлгээ дотоод аудитын мэргэжилтэнээр Б.Бадамгарав, Х.Алтангэрэл нар орон тооны бус гишүүдээр эмч Б.Эрдэнэчимэг, М.Түмэнжаргал, Д.Жавсан, Н.Занди, сувилагч Л.Одгэрэл, Т.Энхцэцэг нар ажиллаж байсан.

      Төв нь настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр багаар ажиллаж, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн заавар журмыг бүрэн хэрэгжүүлж, 2010, 2013, 2017,2019 онуудад магадлан итгэмжлэгдэж төрөлжсөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө сунган ажиллаж байна.
       Чанарын албанаас 2009 онд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд настанд зонхилон тохиолдох эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтийг оношилж эмчлэх 5 төрлийн стандарт 2 удирдамж боловсруулсан бөгөөд 2019 онд ЭМС-ийн 2018 оны А/485 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд 5 заавар 1 стандартыг шинэчлэн боловсруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.
         Настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Чанарын хуудас”-ыг 2009 оноос нэвтрүүлэн ажилласаны үр дүнд эмч ажилтнуудын ажлын хариуцлага дээшилж оношлогоо эмчилгээний стандарт, түгээмэл үйлдлийн стандартын мөрдөлт сайжирсан. Ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагын үнэлгээний дундаж 95 хувьд хүрээд байна.
Тусламж үйлчилгээний чанар сайжруулах ажлын хүрээнд хяналтын хуудас хөтлөх, чанарын өдөрлөг, чанарын дугуйлан, jurnal club, Чанартай үйлчилгээг-настан таньд сэдэвт аян зэргийг жил бүр зохион байгуулж ажиллаж ирсэн.
Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллаагааны стандартын дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтний тоог жил бүр нэмэгдүүлэн /нүдний эмч, уламжлалт анагаах ухааны эмч/ оношилгоонд Зүрхний эхо, холтер мониторинг тархины судасны бичлэг, тархины цахилгаан бичлэгийг тус тус хийж үйлчилж байна.
Үйлчлүүлэгч настнуудад Геронтологи гериатрийн тусламж үйлчилгээний талаарх лавлагаа мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр явуулж үйлчилгээ үзүүлэгчдийн сэтгэл ханамжийг улирлаар авч үр дүнг хамт олноор хэлэлцүүлж, цаашид хийх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ирсний үр дүнд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 93 хувь байна.
2010 оны төвийн даргын 14, 92 дугаар тушаалаар төвийн чанарын албаны бүтэц орон тоог Эрүүл мэндийн сайдын 2010 оны 06 сарын 24-ний өдрийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын дотоод хяналтыг эрчимжүүлэх тухай 225 дугаар тушаалыг үндэслэн шинэчлэн баталж байсан. албаны дарга Т.Дулмаа, албаны орон тооны бус гишүүдэд эмч Б.Эрдэнэчимэг, сувилагч Л.Одгэрэл нар ажиллаж байсан.
2011 онд төвийн чанарын алба нь ажлын амжилтаараа хамт олноо хошуучлан “Оны шилдэг алба”-аар шалгарч байсан.
2012 оны Монгол улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 06/25 дугаар тушаалыг үндэслэн тусламж үйлчилгээний Чанар хяналт үнэлгээний албыг орон тооны 2 (албаны дарга –Т.Дулмаа, хөтөч, лавлагаа үйлчилгээний ажилтан Т.Энхцэцэг ) орон тооны бус 2 (Б.Эрдэнэчимэг, Н.Занди) гишүүнтэйгээр шинэчлэн байгуулсан.
2016 оноос хяналт үнэлгээний мэргэжилтнийг чанарын албанд ажиллуулж эхэлсэн. Хяналт үнэлгээний мэргэжилтнээр Б.Бадамгарав Х. Алтангэрэл нар ажиллаж байсан.
2018 онд төвийн чанарын албанаас Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй хамтран “Настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад COPE-ийн арга хэрэгслийг нэвтрүүлэх удирдамж”-ийг боловсруулж өрх, сум дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн байдалд үнэлгээ хийж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан.
Төв нь настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр багаар ажиллаж, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн заавар журмыг бүрэн хэрэгжүүлж, 2010, 2013, 2017,2019 онуудад магадлан итгэмжлэгдэж төрөлжсөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө сунган ажиллаж байна.
Одоогоор Геронтологийн үндэсний төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын аюулгүй байдлын алба нь Монгол улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 116/А565 дугаар тушаалаар орон тооны гишүүн Т.Дулмаа, А.Нэргүй, М.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн чанар аюулгүй байдлын албаны ажиллах журмыг шинэчлэн батлуулсан.
Геронтологийн үндэсний төвийн чанарын албаны дарга нь ЭМС-ын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн А/224 тушаалд заасан Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх “Арга хэмжээний төлөвлөгөө” (2019-2026) боловсруулах ажлын хүрээнд “Нэн шаардлагатай болон нэмэлт тусламж үйлчилгээний багц”-ыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, НХХЯ, Азийн хөгжлийн банкны RETA 9111 төсөл буюу Ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт тус тус орж ажилласан.
Настанд үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд ДЭМБ-ын санхжүүжилтээр Английн насжилтын холбооноос гаргасан “Доройтлыг удирдах нь” гарын авлага, “Настны цогц тусламж үйлчилгээ” удирдамжийг тус тус орчуулж эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлсэн.
Цаашид манай хамт олон настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, Геронтологи гериартийн салбарын хөгжлийг хөгжилтэй орны түвшинд хүргэн ажиллахын тулд настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг өргөжүүлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах сэргээн засах эмнэлэгтэй болох, салбарын хүрээнд шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний бүтээл туурвих, настны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтний тоог нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулж тэдний ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх шаардлага хэрэгцээ тулгарч байна.This image has an empty alt attribute; its file name is 3-22.jpg

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556