ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Тархины цус харвалтын дараа сэргээн засах эмчилгээний ач холбогдол

Хүмүүс амьдралын буруу хэвшил, дадал, зан үйлтэй холбоотой харвалт залуужиж жилээс жилд нэмэгдсээр байна. Монголд 100 мянган хүн ам тутамд 290 хүн шинээр харвалт өгч байгааг судалгаагаар тогтоожээ. Эдгээр 290 хүний 49 нь нас бардаг аж. Харин 100 хүн харвасан тохиолдолд 80 нь хөдөлмөрийн чадвараа алддаг байна.
Цус харвалт өвчнөөр эрэгтэй эмэгтэй хүмүүс адилхан өртдөг боловч нас баралт эмэгтэйд илүү өндөр байдаг байна. Энэ нь жирэмслэлт, жирэмснээс хамгаалах эмийн хэрэглээ, цэвэршилт зэрэг хүйсийн онцлог, нийгэм сэтгэл зүйн байдалтай холбоотой гэж үздэг.

Тархины цус харвалт нь хүн бүрт өөр өөр шинж тэмдгээр илэрдэг тул хүмүүс тэр даруйд нь оношилж чаддаггүй байна. Тархины артерийн судас бөглөрснөөс, эсвэл хагарснаас тархины эдэд шаардлагатай цусан хангамж багасахыг харвалт гэж нэрлэдэг. Ингэж тархины хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай глюкоз болон хүчилтөрөгч бүхий цусан хангамж дутагдсанаас тархины үйл ажиллагаа алдагдаж үхэлд ч хүргэх аюул учруулдаг байна.

ДЭМБ-ын мэдээгээр тархины харвалт нь нас баралтын 3 дахь, насанд хүрсэн хүний чадвар алдагдлын шалтгааны 1-р байрыг эзэлж байна.
Харвалтын дараа алдагдсан чадамжийг сэргээхэд хамгийн үр дүнтэй эмчилгээ бол сэргээн засах эмчилгээ юм.
Сэргээн засах эмчилгээний дүнд нийт тархинд харвалт өгсөн хүмүүсийн 15-50% нь үйл ажиллагааны хувьд бие даасан болдог гэсэн судалгаа байдаг.
Харвалтын дараах сэргээн засах эмчилгээг хэдийд эхэлбэл зохих вэ?
Тархинд цус харвалт өгсөн эхний өдрүүдээс эхлэн алдагдсан функцуудыг нөхөн сэргээх ажлыг хийж эхлэх хэрэгтэй.

Гэмтсэн тархины мэдрэлийн эд эсүүд өөрийгөө эргэн сэргээх чадварыг агуулж байдаг бөгөөд үр дүнтэй сэргээн засалт явуулснаар тэр чадварыг нь сэдээж хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулдаг. Тархины харвалтын дараа харьцангуй эрт үеэс эхлүүлсэн сэргээн засалтаар идэвхижиж, эргэн сэргэх үр дүнд хүргэдэг байна.
Харвалтын дараа хийгддэг сэргээн засах эмчилгээний төрлүүд:
 Хөдөлгөөн засал эмчилгээ
 Хөдөлмөр засал эмчилгээ
 Ахуй засал эмчилгээ
 Физик эмчилгээ
– Цахилгаан стимуляц эмчилгээ(Цахилгаан цочруулыг ашиглан булчинг агшаах үйлдэл юм)

Тархины харвалтын дараагаар ихэвчлэн мөрний хөдөлгөөн болон гарын үйл ажиллагааг сэргээх зорилгоор ашиглагддаг. Мөн алхаа сайжруулах зорилгоор олон улсад өргөн хэрэглэгддэг бол эпилепси /татаж унах өвчин/, арьсны хүнд эмгэгтэй эсвэл хэт мэдрэг, хавдар болон зүрхний пейсмейкертэй хүмүүст хэрэглэж болохгүй.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556