ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Дэлхий дахинд хүмүүсийн насжилт хурдацтай  өсөн нэмэгдэж байгаа үед ДЭМБ-аас “Эрүүл насжилт”-ын 10 жил, 2021-2030 оны бодлого, стратегийг боловсруулж, гишүүн улс орнууддаа үндэсний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж ажиллахыг зөвлөмж болгосон.

Хүн амын дунд настны тоо өсөн нэмэгдэхийн хэрээр улс орнуудад настан судлалын салбар хөгжиж настны аж амьдрал, нийгмийн халамж, эрүүл мэнд, эмгэг судлал, эм зүй, био-анагаахын чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд хийгдэх болсон.  Геронтологийн үндэсний төвөөс ч настны чиглэлээр эрдэм судлалын ажлыг өргөжүүлэх, судалгааны ажил хийх арга барил эзэмшүүлж, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй цогц тусламж үйлчилгээг настны хэрэгцээнд нийцүүлэх, настанд ээлтэй орчныг бүрдүүлэх, эрүүл насжилтад бэлтгэх үйлсийг алсын хараа болгон  хэрэгжүүлж, жил бүр энэхүү хурлыг уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ.

Геронтологийн үндэсний төвөөс жил бүр ахмад настныг дэмжих сарын ажлын хүрээнд Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Настны эрүүл мэндийг дэмжье” сэдвийн хүрээнд Настны чиглэлээрх Эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн Ахмадын холбооны төв байранд зохион байгууллаа.

Уг хурлыг Геронтологийн үндэсний төвийн дэд захирал М.Энхбаяр нээж хэлсэн үгэндээ энэхүү хурал нь ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр судалгаа явуулж буй эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн багш, судлаач, эмч мэргэжилтнүүдэд хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, судалгаа шинжилгээг өргөжүүлэх, улмаар салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа онцлон тэмдэглэв.

Хуралд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын салбарын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид зочин илтгэгчээр оролцов.

  1. АУ-ны доктор, профессор С.Наранчимэг “Үйлийн судалгааг практикт ашиглах нь” сэдвээр илтгэл тавьснаар судлаачдад шинэ судалгааны арга зүйг танилцуулсан нь сонирхолтой бөгөөд залуу судлаачдад шинэлэг мэдээлэл боллоо.
  2. АУ-ны доктор, профессор Ш.Чулуунаа эмч “ Ахмад настны “Pain management” сэдвээр илтгэл тавьж, настанд тусламж үйлчилгээ үзүүлдэг настны эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд настын өвдөлтийн үеийн оношилгоо, эмчилгээний талаар мэдээлэл хүргэлээ.
  3. Б.Эрдэнэтуяа Гэр бүл, хөдөлмөр, НХЯ-ны сургалт, үнэлгээ, судалгааны институтийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан “Ганц бие ахмад настны тэтгэврийн зарцуулалт, хүртээмжийн судалгаа” сэдвээр илтгэл тавьж, настны нийгмийн асуудал, амьдралын чанар, эрүүл насжихад тэтгэврийн хүрэлцээ хэрхэн нөлөө үзүүлдэг талаар олон улсын байгууллагатай хамтарсан төсөл хөтөлбөрийг танилцуулав.

“НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖЬЕ-2024” эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр АУ-ны доктор, профессор М.Сугармаа, АУ-ны доктор М.Энхтөгөлдөр нар ажиллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын хүрээнд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, анагаах ухааны боловсрол олгох сургуулиудын хүрээнд ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зохион  байгуулалтад баримт нотолгоо болохуйц судалгааны ажлын үр дүнг танилцуулах урилгыг судлаачдад илгээснээр 20 гаруй судалгааны материал ирүүлснээс анхан шатны шалгаруулалтаар 5 судалгааны ажил танилцуулагдахаар шалгарсныг хэлэлцэв.

Судлаачид судалгааны ажлаа танилцуулсны дараа шүүгч болон оролцогчид судлаачдаас сонирхсон, тодруулсан зүйлсээ асууж хариулт авлаа.

Хэлэлцүүлгийн эцэст шүүгчдийн дүгнэлтээр дараах илтгэлүүд байр эзлэв.

Нэгдүгээр байрт: Судлаач Л.Пүрэвсод нар “Настнуудын дунд түгээмэл тохиолдох халдварт ёлом өвчний эрсдэлт хүчин зүйлс болон онцлог байдлыг судалсан нь” сэдэвт илтгэлээр

Хоёрдугаар байрт: Судлаач Т.Энхтуяа нар “Настны харааны алдагдал тэнцвэрт үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг харьцуулан үнэлэх нь” сэдэвт илтгэлээр

Гуравдугаар байрт: Судлаач Г.Мөнхжаргал нар “Ахмад настны амны хөндийтэй холбоотой амьдралын чанарт авагддаг шүдэлбэр нөлөөлөх нь” сэдэвт илтгэлээр

Тэргүүн байр эзэлсэн судлаачдын багт Өргөмжлөл, мөнгөн шагналыг ГҮТ-ийн дэд захирал М.Энхбаяр,  ЭШСА-ны дарга Р.Даваадорж, Шүүгч АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, АУ-ны доктор Сугармаа, нар АУ-ны доктор М.Энхтөгөлдөр гардууллаа.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556