ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Хэвтрийн настны асаргаа сувилгаа, холголт цооролт гэж юу вэ?

Хэвтрийн настны асаргаа сувилгаа, холголт цооролт гэж юу вэ?

Цооролт гэж юу вэ?
Удаан хугацаагаар хэвтэрт эсвэл тэргэнцэр дээр суудаг настны биеийн хэсэг газруудад байнгын даралт үүсч удаан хугацаагаар дарагдсанаас арьсны судаснууд дарагдаж тухайн хэсгийн цусан хангамж алдагдаж эд эс тэжээлгүйтэн үхжил үүсэх хэсэг газрын гэмтлийг цооролт гэнэ.

Цооролт үүсэх хүчин зүйлийг гадаад болон дотоод хүчин зүйл гэж хуваана.

Гадаад хүчин зүйл
 Асаргаа сувилгаа муу байх, байрлалыг солихгүй удах
 Ор дэр цагаан хэрэглэлийг солихгүй удах, гудас дэвсгэр овгор, нугалаа ихтэй байх
 Хувийн ариун цэвэр, арьсны арчилгаа муу байх

Дотоод хүчин зүйл
 Удаан хугацаагаар хэвтэрт байх, Мэдрэхүйн алдагдал
 Өндөр нас
 Цусны эргэлтийн үйл ажиллагааны алдагдал
 Тэжээлийн доройтол
 Халдвар
 Хэт турах зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлнө.

Холголт цооролт хаана үүсэх вэ?

Цоорлын эмнэлзүйн явц
1-р үе буюу Улайх үе хийх эмчилгээ
• Тухайн хэсгийг дарагдлаас чөлөөлөх
• Байрлалыг 2 цаг тутамд сольж байх
• Улайлт үүссэн хэсгийг цэвэр, хуурай байлгах
• Хоолны нэр төрлийг олон болгож, илчлэг амин дэмээр баялаг хоол өгөх

2-р үе буюу цэврүүтэх үе хийх эмчилгээ
Шарханд чиглэсэн эмчилгээ хийнэ. Үүнд:
• Хоёрдогч халдвараас сэргийлж, шархыг цэвэрлэх
• Арьсны эдгэрэлтийг дэмжих эмийн бэлдмэл хэрэглэх
• Шархны ойролцоох үхэжсэн эдийг цэвэр байлгах, энэ зорилгоор ихэвчлэн давстай усаар угааж үхэжсэн эдийг цэвэрлэнэ.

3-р үе буюу шархлах үе хийх эмчилгээ
 Шингэнийг сайн татдаг самбай даавууг физиологийн уусмалаар норгож шархыг дэвтээх маягаар тавина.
 Уусмалыг гоожуулж, шархыг болгоомжтой цэвэрлэх
 Тариурт соруулсан 30-60мл шингэнээр шархыг зөөлөн даралт үүсгэж угаах
 Зориулалтын шүршдэг шарх цэвэрлэгчийг ашиглаж болно.
 Өвдөлт их бол өвдөлтийг намдаах арга хэмжээ авна.

4-р үе буюу яс үе мөчдөд хүрэх үе хийх эмчилгээ
 Халдварыг хянах
 Бүх шарх бактери, мөөгөнцрөөр халдварлагддаг
 Эдгээр нь шархны эдгэрэлтийг саатуулдаг
 Идээт шингэн, өвдөлт, өмхий үнэр нь халдварын хэсэг газрын анхны шинж тэмдэг юм.
 Шархыг эхлээд давсны уусмалаар угааж цэвэрлээд антибиотиктой боолт хийнэ.
 Хэрэв шарх ясанд хүрсэн бол 4-6 долоо хоног ясны үрэвслийн эсрэг эмчилгээ хийнэ.

Хүндрэл
 Шархнаас эвгүй үнэр үнэртэх, улайх, эмзэглэлтэй болох
 Шархны ойролцоо хавдах, халуу оргих, халуурах, сульдах, халдвар цусаар тархсаныг илтгэнэ.
 Ясны болон үений идээт үрэвсэл, цусан үжил, хийт үхжил үүсч хүндэрч болно.

Хориглох заалт
• Цооролт үүссэн хэсэгт иллэг хийхийг хориглоно. Иллэг нь арьсан доорх эдийг гэмтээх аюултай.
• Цагираг хэлбэрийн жинтүү хэрэглэхийг хориглоно. Энэ нь цусны эргэлтийг саатуулж, хүндрэл үүсэх нөхцөл болно.
• Хөдөлгөөн нь өвдөлтийн шалтгаан болж байвал биеийн байрлал өөрчлөхөөс 30 минутын өмнө өвдөлт намдаах эм өгөх
• Өвчтнийг зөөвөрлөх үед чирэх үйлдэл хийхгүй байх
• Өвчтөн биеийг нь хөдөлгөхөд дургүй байсан ч тогтмол цагаар үргэлжлүүлэн байрлалыг нь өөрчилж байх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх
 Асаргаа сувилгааг сайжруулах
 Өдөр бүр арьсыг нь шалгаж байх
 Хэвтрийн өвчтний өгзөгний даралтыг багасгахын тулд толгой нь орноос хэт өндөр биш 30 хэм өнцөг үүсгэж байрлана.
 Богино хугацаагаар өндийлгөж босгох, үе мөч болон биеийн хэсгийг хөдөлгөөнгүй байлгахаас зайлсхийх
 Хөл доор нь дэр ивүүр тавих, товгор ястай хэсэгт гидроколлойдыг түрхэх
 Усан гудас, хийлдэг гудас, шар будаа, үр тарианы түрүүгээр хийсэн гудсан дээр, хонины угаасан нэхий дээр хэвтүүлэх нь цооролтоос сэргийлдэг
 Өвчтний арьсыг байрлал өөрчлөх тутамд сайн шалгаж, улайсан эсэхийг анхаарах хэрэгтэй.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556