Сэргээн засах тусламж үйлчилгээ
Геронтологийн үндэсний төвийн сэргээн засах тусламж үйлчилгээн сэргээн засах эмчилгээний 1 эмч, хөдөлгөөн засалч 1, сэргээн засах эмчилгээний 2 сувилагчтайгаар ажлын өдрийн 8:30-17:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулдаг. Настны өөртөө үйлчлэх чадвар алдагдал болон яс булчингийн тогтолцооны эмгэгүүд, мэдрэлийн эмгэгүүд, үе мөчний эмгэгүүд, алхааны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүдийг сэргээн засах стандартын дагуу үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгч байна. Сэргээн засах эмчилгээний мэргэшсэн чадварлаг хамт олон настангуудад хөдөлгөөн засал эмчилгээ, цахилгаан эмчилгээ, дулаан эмчилгээ, гэрэл эмчилгээ, хэт авиан эмчилгээ , татлага эмчилгээ, утлага эмчилгээнүүдийг амбулатор болон өдрөөр хийж байна. Тус кабинетад байгаа аппарат тоног төхөөрөмжийг аюулгүйн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж настнуудад тохирсон тунгаар тохирсон эмчилгээг хийж гүйцэтгэж байна.
ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо
Сэргээн засах кабинет
Нүүр хуудас
>
Сэргээн засах кабинет
Цагийн хуваарь
Да – Ба 09:00 – 16:00
Бямба Амарна
Ням Амарна
Эрхэм зорилго
Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.
Товч танилцуулга
Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.