Настан хүн амд нотолгоонд тулгуурласан арьс харшлын эмгэгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг батлагдсан стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх.
Настанд тохиолдох арьсны өвчнийг оношлох ба эмчлэх үйлчилгээг үзүүлэх.
- Нас дагаж арьсанд гарах өөрчлөлтийг судалж, судалгааны ажил хийх
- Анхан ба II,III шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
- Үйлчлүүлэгчдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шаардлагатай тухай бүрд нь хүргэж үйлчилнэ.
- Эрүүл мэндийн 5-р бүлгийн настан хүн амд гериатрийн тусламж үйлчилгээг хүргэх олон мэргэжлийн багт хамтран ажиллана.