“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийн хүрээнд “Настны эрүүл мэнд ба аюулгүй байдал” сэдэвт сарын аян зохион байгууллаа.
“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийн хүрээнд “Настны эрүүл мэнд ба аюулгүй байдал” сэдэвт сарын аян зохион байгууллаа.
2024 оны Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад оношилгоог сайжруулах нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой төвийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын албанаас “Настны эрүүл мэнд ба аюулгүй байдал” аяныг зохион байгууллаа.
Аянаар төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үйлчлүүлэгчийн аюул байдлын талаарх хууль эрх зүйн мэдлэг, ур чадвар нэмэгдсэн.
Оношилгооны аюулгүй байдалтай холбоотой учирч болох эрсдэлийг тодорхойлж, хариу арга хэмжээ авах арга аргачлал, дадлагыг эзэмшсэн.
Аяны хүрээнд настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нас дагаж гарах хам шинжийг эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтой “Ахмад настны цогц тусламж үйлчилгээг үзүүлэх ICOPE үнэлгээг хийх аргачлал” сэдэвт сургалтыг Баянхонгор, Увс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн ахмад настны тусламж, үйлчилгээ хариуцсан эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад болон анхан шатны нэгжид зориулсан цахим сургалтыг хамтран зохион байгуулсан.
Нас дагаж гарах хам шинжийг эрт илрүүлэх оношилгоонд хамрагдсан настнуудаас танин мэдэхүй, хараа, сонсголын бууралт тэргүүлж байна. Цаашид эдгээр хам шинжүүдийг эрт бууруулахгүй байх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлага гарч байна. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зөвхөн эрүүл мэндийн байгууллага бус хувь хүн, нийгэм, хамт олны оролцоо шаардлагатай гэж дүгнэж байна.
Үйлчлүүлэгчдэд оношилгооны аюулгүй байдлаас сэргийлэх талаар мэдээлэл, сурталчилгаа хийж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын санамж, гарын авлагыг 880 настанд түгээсэн.
Дэлхий нийтээр ахмад настны тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа өнөө үед ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь тэдний өвчин эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэхээс гадна ахмад настны хам шинжийг илрүүлэх, үнэлэх, тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, асран хамгаалагчийг дэмжих зэрэг үр дүнтэй оношилгооны арга нь “Ахмад настны цогц тусламж үйлчилгээг үзүүлэх ICOPE үнэлгээ”-ний заавар юм.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 8-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09
Дементиа буюу Тэнэгрэлийн тухай
2024.10.03
Мэндчилгээ
2024.10.01
“Ахмад настан судлалын хөгжил” геронтологи, гериатрын эрдэм шинжилгээний хурал
2024.09.30