“АХМАД НАСТНЫ ЦОГЦ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ICOPE” ҮНЭЛГЭЭГ ХИЙХ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Геронтологийн үндэсний төв “Ахмад настны цогц тусламж үйлчилгээг үзүүлэх ICOPE үнэлгээг хийх аргачлал” сэдвээр Увс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн ахмад настны тусламж үйлчилгээ хариуцсан эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд болон анхан шатны нэгжийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан цахим сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Увс аймгийн 19 сумын 60 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав. Цахим сургалтыг нээж ГҮТ-ийн дэд захирал М.Энхбаяр ДЭМБ-ын Эрүүл насжилтын 10 жилийн бодлого, санаачлага, ахмадын цогц тусамж үйлчилгээний “ICOPE” үнэлгээ аргачилалтай хэрхэн уялдах талаар мэдээлэл таницуулсан.
Ахмад настны хөдөлгөөний болон дотоод чадамжийн бууралтыг үнэлэх “Ахмадын цогц тусамж үйлчилгээ”“ICOPE” аргачилалыг ГҮТ-ийн сургалтын албаны мэргэжилтнүүд видео болон повер пойнт хэлбэрээр илтгэл бэлтгэж явууллаа. 2024 он гарсаар 2 аймаг орон нутагт цахим сургалтыг амжилттай явуулаад байна.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 8-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09
Дементиа буюу Тэнэгрэлийн тухай
2024.10.03
Мэндчилгээ
2024.10.01
“Ахмад настан судлалын хөгжил” геронтологи, гериатрын эрдэм шинжилгээний хурал
2024.09.30