ВИРУСТ ГЕПАТИТ ӨВЧНИЙ ТУХАЙ
Гепатит В нь гепатит В вирусаар үүсгэгдэж элгийг хамардаг халдварт өвчин. Энэ нь хурц эсвэл архаг халдварыг аль алийг нь үүсгэж чаддаг. Дийлэнх хүмүүст, халдварын эхний үе шинж тэмдэггүй байдаг. Хөгжөөд ирхээрээ, дотор муухайрах, арьс шарлах, ядрах, шээс бараантах, хэвлийн хөндийгөөр өвдөх зэрэг өвчний шинж тэмдэгүүдийг дагуулна. Ихэнхи тохиолдолд, эдгээр шинж тэмдэгүүд нь сүүлийн хэдэн долоо хоногт илэрдэг ба ховор тохиолдолд халдварын эхний үе нь үхлийн шалтгаан болдог. Шинж тэмдэг илэрч эхэлтлээ 30 – 180 хоног болдог. Төрөх үедээ халдвар авсан тохиолдлын 90 хувь нь архаг болон хөгждөг бол, таван наснаас хойш авсан тохиолдлын 10 хувь нь архаг болдог. Архаг өвчтэй улсуудын дийлэнхи нь шинж тэмдэггүй явсаар, эцэст нь цирроз ба элэгний хавдар болон хөгждөг. Энэ нь архаг өвчтэй хүмүүсийн 15 – 20 хувийн үхлийн шалтгаан болдог.
Вирус нь халдвартай цус эсвэл биологийн шингэнээр дамжидаг. Төрөх үеийн халдвар эсвэл хүүхэд насандаа бусад хүмүүсийн цусанд хүрэх/цустай контаклах нь гепатит В өргөн тархсан нутагуудын халдварлах хамгийн их давтамжтай зам юм. Өвчин ховор тохиолддог нутагуудад, судас тариа ба бэлгийн харьцаа нь халдах давтамж өндөртэй замууд байдаг. Халдах магадлалыг нэмэгдүүлдэг бусад шалтгаанд, эрүүл мэндийн салбарт ажиллах, цусны трансфузи, диализ, халдвартай хүнтэй хамт амьдрах, тархалт ихтэй нутаг орноор аялах, асрамжийн газар амьдрах зэрэг багтана. 80-аад оны үед маш олон тохиолдлын шалтгаан нь шивээс хийлгэх ба акупунктур байсан. Ариутгах арга сайжирснаар ийм замаар халдах нь ховор болсон. Гепатит В вирус нь гар барилт, хоолны хэрэгсэл, үнсэлт, тэврэлт, ханиалга, найтиалт, хөхөөр хооллох зэргээр халдварладаггүй. Халдварласнаас хойш 30 – 60 хоногт тодорхойлогдох боломжтой. Цусыг шинжилж түүнд вирусын хэсгүүд агуулагдаж байгаа эсэхээр ба вирусын эсрэг биетээр халдварлсан үгүйг тодорхойлдог. Таван төрлийн гепатитын вирус байдаг: A, B, C, D, E.
1982 оноос хойш вакцинжуулалтаар урьдчилан сэргийлдэг болсон. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, боломжтой бол, хүүхдийг төрсөн эхний өдөр вакцинжуулахыг зөвлөдөг. Нөлөөг бүрэн байлгах зорилгоор, хожим 2-3 тунг хийх шаардлагатай. Энэ вакцин тохиолдлын 95 хувийг хамгаалдаг. 2006 он гэхэд, 180 оронд вакцинжуулалтыг үндэсний хөтөлбөр болгосон. Халдвараас сэргийлэх зорилгоор бүхий л цусан бүтээгдэхүүнийг шинжлэх, бэлгэвчийг хэрэглэх зэргийг зөвлөдөг. Эмчилгээ нь өвчний явц, шинж тэмдэгээс хамаарна. Архаг өвчтэй хүмүүс вирусын эсрэг эм бэлдмэл болох тенофовир эсвэл интерферон хэрэглэх нь зөв байх боловч, эдгээр эм бэлдмэл нь өндөр үнэтэй байдаг. Циррозын үед зарим тохиолдолд элэг шилжүүлэн сулгах аргыг ашигладаг.
Дэлхийн хүн амын ойролцоогоор гуравны нэг нь амьралынхаа аль нэг үед дээр халдвар авсан байдаг. Тэдгээрийн 240 – 350 сая хүн нь архаг халдвартай. 2013 онд, халдварын 129 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн. 750 гаруй мянган хүн гепатит В-ийн улмаас жил бүр үхдэг. Тэдгээрийн 300 мянга нь элэгний хорт хавдраар. Өвчин нь Зүүн Ази ба суб-Сахарын Африкт элбэг тохиолддог ба насанд хүрсэн хүн амынх нь 5 – 10 хувь нь архаг халдвартай байдаг. Европ ба Хойд Америкд 1 хувиас бага. Анх сийвэнгийн гепатит гэж нэрлэгддэг байсан. Эрдэмтэд гепатит В вирусын вакцин агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг бий болгохоор/нээхээр ажиллаж байна.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09