ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ 2024 өдөрлөг Нийслэлийн төв талбайд боллоо.

2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн төв талбайд зохион байгуулагдсан “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил 2024” өдөрлөгт Геронтологийн үндэсний төвөөс амжилттай оролцож, байгууллагын үйл ажиллагааг танилцуулав.  

Өдөрлөгийн үеэр Геронтологийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд “Эрүүл амьдралын жор, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, алхалтын ач тус, ясны сийрэгжилтээс сэргийлэх талаар 200 гаруй иргэдэд зөвлөгөө өгч, настны гэрийн асаргаа сувилгаа, хооллолт, биеийн арчилгаа сувилгааны талаарх “Эрүүл насжилтыг дэмжихүй” гарын авлагыг 118 ахмад настанд байгууллагын танилцуулгын хамт тараав.

Мөн Osteocytes 3000 аппаратаар ясны сийрэгжилтийг тодорхойлон хүн тус бүрд тохирсон эм, хоол, дасгал хөдөлгөөний зөвлөгөөг өгөв. Нийт 24-78 насны 138 ирэгд  ясны сийрэгжилт тодорхойлуулснаас 26% нь хэвийн 33.9% нь бага эрсдэлтэй, 39,6% нь ясны сийрэгжилт өндөр буюу аюултай түвшинд тодорхойлогдсон байна. Эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт эрэгтэйчүүдээс илүү тодорхойлогдлоо.

Манай иргэд нас харгалзахгүй ясны сийрэгжилтээс сэргийлэхэд анхаарах шаардлагатай байгаа нь харагдлаа. Ялангуяа төрөх насны, төрсөн эмэгтэйчүүд илүү анхаарч байхыг зөвлөж байна.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556