ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“ДЭЛХИЙН ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨР”- 2024 он

Жил бүрийн 05 дугаар сарын 05-ны өдөр ДЭМБ-аас гарын эрүүл ахуйг сайжруулахад хүмүүсийг нэгтгэх зорилгоор Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ өдөр улс орон, эрүүл мэндийн байгууллага бүр гарын эрүүл ахуйг сайжруулахад шинэ арга барилыг хэрэгжүүлэх, олон нийт болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд  гарын эрүүл ахуйн ач холбогдлыг  таниулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Геронтологийн үндэсний төвийн ЭМТҮЧАБ-ын алба, Халдварын сэргийлэлт хяналтын багаас 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ЦЭВЭР ГАР-АЮУЛГҮЙ БАЙДАЛ уриатай өдөрлөгийг төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид болон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын дунд тэмдэглэн өнгөрүүллээ.

Өдөрлөгт нийт 50 гаруй хүн оролцсон. Үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад гар угаах мэдлэг дадал олгох үзүүлбэрт сургалтыг хийж,  гарын эрүүл ахуйн талаарх мэдлэгийг олголоо.

Түүнчлэн гар угаах дарааллыг харуулсан 50 ширхэг зурагт хуудсыг тараан гарын эрүүл ахуйн ач холбогдлын талаар сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгууллаа. Уг өдөрлөгийн хүрээнд иргэдийн гарын эрүүл ахуйн талаарх мэдлэг дээшилж, гараар дамжих халдварыг таслан зогсоох ач холбогдолтой ажил боллоо.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556