ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан Геронтологийн үндэсний төвд зочиллоо

2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, Доктор С.Өнөрсайхан болон Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа нар Геронтологийн үндэсний төвд зочилж 2024 оны 01 сарын 12 өдөр шинээр батлагдсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн танилцуулгыг хийв.

Доктор С.Өнөрсайхан танилцуулагадаа хуулийн зорилт, нэр томьёоны тодорхойлолт, тусламж, үйлчилгээний зарчим,төрөл, үйл ажиллагааны чиглэл, үндэсний зөвлөлийн тухай, төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, сум, нийслэл, дүүргийн ЗД-ын бүрэн эрх, тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, НЭМ-ийн ажилтны эрх, үүрэг, санхүүжилт гэсэн чиглэлээр маш тодорхой жишээ баримтад тулгуулан ярьлаа.

Мөн ГҮТ-ийн ерөнхий захирал Р.Хишигжаргал болон удирдлагын багтай уулзан НЭМ-ийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Доктор С.Өнөрсайхан ярилцлагдаа ахмад настны урт удаан чанартай наслалт нь нийгмийн эрүүл мэндийн баримтлах тэргүүлэх чиглэлд байнга явдаг гэдгийг цохон тэмдэглэлээ.

Уулзалтын эцэст НЭМ-ийн хуулийг хэрэгжүүлэх ахмад настны эрүүл мэндийн урьчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлэхэд хоёр тал санал нэгдлээ.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556