Нөхөн сэргээхийн болон ахмадын эмч мэргэжилтэнүүдэд сургалт зохион байгуулав
2024 оны 03 дугаар сарын 06-нд Геронтологийн үндэсний төв, “Монос” грүпп-ийн “New Veramed” компанитай хамтран “New Care” сэргээн засах төвд нийслэлийн дүүргүүдийн ахмадын эмч, сувиллын эмч, сэргээн засахын эмч нарт зориулсан 1 өдрийн сургалт зохион байгуулав.
Тус сургалтад Геронтологийн үндэсний төвийн эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга Р.Даваадорж, ДЭМБ-ийн “Эрүүл насжилт”-ын 10 жил санаачлагын үйл явц, ЭМС-ын 2024 оны А/22 тоот тушаалаар батлагдсан “Настны цогц тусламж үйлчилгээний заавар”-ыг танилцуулсан. “New Veramed” компаниас настны тархи мэдрэлийн судас өргөсгөх, ой тогтоолт сайжруулах, үе мөчний шингэн орлох, хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулах шинэ эмийн бүтээгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагаа явуулсан. “New Care” сэргээн засах төвөөс орчин үеийн сэргээн засах эмчилгээний чиг хандлага, эмчилгээнд хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийн талаар танилцуулга хийлээ. Сургалтын төгсгөлд “New Care” сэргээн засах төвийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцаж туршлага судаллаа.
Тус төв нь Монголын эмч нарын өдрийг тохиолдуулан эмч нарт эмчилгээний багцын үнийн 50%-ыг хөнгөрүүлж үйлчлүүнэ гэж мэдэгдсэн.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09