ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ Др. СОКОРРО ЭСКАЛАНТЕ ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙНЭ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2024 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте болон мэргэжилтэн Б.Алтанзагас нар  Геронтологийн үндэсний төвд зочилж үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. ГҮТ-ийн ерөнхий захирал Р.Хишигжаргал уулзалтыг нээж тус төв нь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газартай өнгөрсөн 20 жилийн хугацаанд нягт хамтран ажиллаж ирснийг дурьдаад хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. ДЭМБ-ын 2021-2023 онд хэрэгжүүлэх “Эрүүл насжилт”-ын бодлого санаачлага, “Настны цогц тусламж үйлчилгээ”-ний зааврыг хэрэгжүүлэх ажилд ГҮТ манлайлан оролцох нь чухал гэдгийг цохон тэмдэглэлээ. Тус төвийн ЭШСА-ны дарга Р.Даваадорж ГҮТ-ийн танилцуулга, ДЭМБ-тай өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн тухай мэдээлэл хийсэн. Др.Сокорро Эскаленте эрүүл насжилтын ойлголтыг нийгэм бүхэлдээ хүлээн авах тэдний оюун санааг өөрчлөх үйл ажиллагаанаас эхлэх нь чухал гэдгийг тэмдэглэсэн. Эрүүл насжилтын бодлогыг хэрэгжүүлэхэд ЭМЯ голлон анхаарч бусад холбогдох байгууллагатай нягт хамтын ажиллагаатай харилцан ойлголцсон түвшинд байх шаардлагатай. Настны цогц тусламж үйлчилгээний зааврыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа ЭМТҮ-ний анхан шатны нэгжээс эхлэх нь зүйтэй. Бид та бүхэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч болно. Цаашдын хамтын ажиллагааны хүсэлт төлөвлөгөөг хамтран нягталж хэрэгжүүлэх нь зүйтэй, бид өөрсдийн бодлого, боломжийн хүрээнд хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлэв.  

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556