ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Геронтологийн үндэсний төвийн эмч ажилчдыг цаг үеийн мэдээ мэдээллээр шуурхай хангах, мэдлэгийг дээшлүүлэх, чадавхижуулах 2024 оны дотоод сургалт хуваарийн дагуу явагдаж байна.


2024 он гарсаар хамгийн эхний сургалт нь төвийн удирдах бүрэлдэхүүн, албадын дарга нарын дунд “Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг” бөглөх, мэдүүлэх сургалт байлаа Сургалтыг 1 дүгээр сарын 03-ны өдөр төвийн ахлах нягтлан бодогч  Д.Гунгаажав удирдан явуулсан ба сургалтад мэдүүлэг бөглөх шаардлагатай бүх хүмүүс хамрагдсан байна.

2024 оны 1 дүгээр сарын 05-нд бүх эмч, мэргэжилтнүүдэд “Повер пойнт” презентацийг хэрхэн яаж оновчтой хийх вэ, сургалтыг Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга Р.Даваадорж удирдаж явуулсан. Нийт 34 мэргэжилтэн сургалтад хамрагдсан

Мөн 2024 оны 1 дүгээр сарын 05-нд ЧАБА-ны дарга Д.Энхсүрэн “Тусламж үйлчилгээний чанарын хяналт, түүнд эмч, эмнэлгийн мэргэжилтний оролцоо” сэдвээр чадавхижуулах сургалт явуулсан байна. Хамрагдсан  бүрэлдэхүүн 36.
Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556