Геронтологийн үндэсний төвөөс жил бүр эрхлэн гаргадаг “Насжилт, настны эмгэг судлал” сэтгүүлийн 2023 оны 6 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.
Геронтологийн үндэсний төвөөс жил бүр эрхлэн гаргадаг “Настан судлал” сэтгүүлд ахмадын эрүүл мэнд, салбарын мэдээ, мэдээлэл, ахмад настнуудын дунд хийсэн судалгаа мөн Гериатр (ахмадын эмч) нарт зориулсан шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэхийг эрхэмлэдэг билээ.
Энэ удаагийн дугаарт 2023 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан “Ахмад настны эрүүл мэндийн цогц тусламж”, “Эрүүл насжилтыг дэмжье” сэдэвт Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүдийн хураангуй, мэдээ, мэдээлэл, зочны ярилцлага лекц, тойм, зөвлөгөө бүхий контентууд орж хэвлэгдэн гарлаа
Дэлхий дахинаа болон Монгол улсын хүн амын дунд эзлэх ахмад настны тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа үед настны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, тэдэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсролыг түгээх, Гериатр эмч нарт шинэ мэдээ мэдлээллийг цаг тухайд нь хүргэх нь бидний эрхэм зорилтуудын нэг бөгөөд манай сэтгүүл энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд алхам алхамаар хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Сэтгүүлийг авч сонирхохыг хүссэн хүн бүрт нээлттэй. ГҮТ-ийн 2 дугаар давхар, 221 тоотод хандана уу.
Харилцах утас: 86165545
2024.01.08
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09