“Жор хэн сайн бичих бэ?” уралдаан зарлаж дүгнэлээ
2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, “Тусламж, үйлчилгээг чанаржуулъя, сахилга хариуцлагыг сайжруулъя” аяны хүрээнд төвийн нийт эмч нарын дунд эмийн жорыг стандартын дагуу тогтмол бичих, үйлчлүүлэгчдийн дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмч нарын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Эмийн жорын маягт, жор бичилт”-ийн стандарт MNS 5376:2016-ын хэрэгжилтийг сайжруулах хүрээнд, ЭМТҮЧАБ-ын албаны 2023 оны 10 сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 сарын 15-ны хооронд “Жор хэн сайн бичих бэ?” уралдааныг зарлаж дүгнэлээ.
“Жор хэн сайн бичих бэ?” уралдааны хүрээнд эмчилгээний практикт голлон хэрэглэгдэж буй 100 эмээс 3 эмийг эмч бүрээр сугалуулж бичүүлсэн. Эмч нарын бичсэн жор бүрийг MNS 5376:2016 стандартын дагуу бичигдсэн эсэхэд үнэлгээ хийж байр эзлүүлсэн.
Жор бичилтийн уралдаанд жорыг стандартын дагуу бичсэн сэргээн засах эмчилгээний эмч М.Эрдэнэхорол тэргүүн байр эзэлж, оношилгооны багаж хэрэгсэл болох даралтын аппарат, чагнуураар шагнуулсан.
“Жор хэн сайн бичих бэ?” уралдааны үр дүнд эмч нарын жорын стандарт бичилтийн хэрэгжилт нэмэгдэж, жорын стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд эмч нарын тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэх идэвх санаачилга сайжирсан.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09