“ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАНАРЖУУЛЪЯ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛЪЯ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Ахмад настанд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар үйлчлүүлэгч болон ажилтнуудаас дэвшүүлсэн саналын хэрэгжилтийг хангах, төвийн ажилтнуудын ажлын бүтээмж идэвх санаачилгыг өрнүүлэх, чанарын багийн үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын албанаас “Тусламж, үйлчилгээг чанаржуулъя, сахилга хариуцлагыг сайжруулъя” аяныг төвийн нийт ажилтнуудын дунд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Аянд оролцогч ажилтнуудын 3 багаас “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн хэм хэмжээ, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хөгжлийн түүх”, ажлын байран дахь “Галын аюулгүй байдал”, сэдэвт сургалтуудыг зохион байгуулж оролцлоо. Аянд идэвхтэй оролцсон багуудыг дүгнэх шалгуурын дагуу дүгнэж 3 байр эзлүүлэн мөнгөн урамшуулал олгосон.
ЭМТҮЧАБ-ын албанаас “Тусламж, үйлчилгээг чанаржуулъя, сахилга хариуцлагыг сайжруулъя” чанарын аяныг төвийн нийт ажилтнуудын дунд зохион байгуулснаар настанд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний стандарт удирдамжийн хэрэгжилтийг сайжруулах, ажлын байрны эмх цэгц, сахилга хариуцлага дээшлүүлэх, ажилтан бүрийг ажлын чиг үүргийн дагуу чанартай тусламж үйлчилгээг үзүүлж хэвшүүлэх зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадсан гэж дүгнэлээ.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09