АНТИБИОТИК ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ
Антибиотик гэж юу вэ?
Антибиотик гэдэг нь төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг, нянгийн өсөлтийг сааруулдаг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл юм.
Антибиотикийн зохистой хэрэглээ
Антибиотикийг нян буюу бактерийн гаралтай халдварын үед л хэрэглэнэ. Антибиотикийг сонгон хэрэглэхдээ вирусээр үүсгэгдсэн ханиад, томуу, бронхит зэрэгт хэрэглэхгүй. Харин бактерийн гаралтай хөхүүл ханиад, хоолойн стрептококкийн нянгийн халдвар, шээсний замын халдварын үед хэрэглэнэ.
Антибиотикийг эмчийн заасан тунгаар тогтмол цагт, тогтоосон хугацааны турш бүрэн гүйцэт хэрэглэх нь зүйтэй.
Антибиотик хэрэглэхийн өмнө антибиотик мэдрэг чанарын шинжилгээ болон бусад шаардлагатай шинжилгээг өгсөн байх хэрэгтэй.
Өвчтөний биеийн жин, нас, өвчний хүнд, хөнгөний эргээс хамааран эмч танд тохирсон оновчтой антибиотикийг, зохих тунгаар сонгон хэрэглэнэ
Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор, эмийн заавар мөн эм зүйчийн өгсөн зөвлөмжийн дагуу хэрэглээрэй.
Антибиотик хэрэглэж байх үед ямар нэг харшлын шинж тэмдэг болох арьс, нүд улайх, арьс загатнах, харшлын шинж тэмдэг илэрвэл эм уухаа зогсоон эмч болон эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэнд цаг алдалгүй хандаарай.
Антибиотикийг буруу хэрэглэвэл:
- Өвчний шинж тэмдэг бүдгэрнэ.
- Оношлоход төвөгтэй болно.
- Хүний биеийн ашигтай нянг устгана.
- Мөөгөнцөр үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Өвчний үүсгэгч нянд дасан зохицож тухайн
- антибиотикт эмчлэгдэхгүй болохыг анхаарах хэрэгтэй!!
Антибиотик хэрэглэж байх үедээ:
- Сүү сүүн бүтээгдэхүүн
- Бэрсүүт төрлийн бүтээгдэхүүн
- Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно
Хэрэв өмнө дурдсан зүйлийг антибиотикийн эмчилгээний үед хэрэглэвэл эмийн эмчилгээний үр дүн буурч, эмийн гаж нөлөө илэрч болзошгүйг анхаараарай!!!
Мэдээг бэлтгэсэн: Эм зүйч- Н.Дөлгөөн
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09