ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

БААС ХАТАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Хоёр ба гурав, түүнээс  олон хоногоор баас саатан, хатуу төлөвтэй, бага хэмжээгээр, дүлүүлж , дутуу гарах шинжийг баас хатах гэнэ.

БААС ХАТАЛТЫН ШИНЖҮҮД:

•           Баас хатах, зовуурь шаналгаатай дүлүүлэх

•           Баасны дараа санаа амрахгүй , гэдэс суллагдаагүй мэт санагдах

•           Хатуу бага хэмжээтэй, хоргол шиг баах

•           Цөөн баах

ЭМЧИЛГЭЭ:

Эмийн болон эмийн бус эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээг эмчийн зөвлөгөөний дагуу ууж хэрэглэнэ.

Эмчилгээнд хоолны дэглэм чухал. Баас хаталтын үед эмчилгээний хоол №3-ыг өгнө. Өдөрт 4-6 удаа хооллоно. Хоногийн хоол 2900-3000 ккал илчлэгтэй байх ба түүнд агуулагдах уургийн хэмжээ 90-100 грамм, нүүрс ус 400-450 грамм, өөх тос 90-100 грамм, давс 8-10 грамм, уух шингэн 1,5-2 литр байхаар зохицуулна. Хоолыг буцалгах, жигнэх аргаар бэлтгэнэ. Эмчилгээний журмаар өглөө бүр буцалсан бүлээн ус, рашаан уух, өдөр бүр жимс, ногоо идэх ба хоногт хэрэглэх хүнсний ислэгийн хэмжээ 25-30 гр байх ёстой.

ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН:

•           Гурилан бүтээгдэхүүн: хүнсний эслэгээр баялаг бүдүүн ширхэгтэй улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн , хивэгтэй талх, гурилан боов, жигнэмэг , хар гурил , гурвалжин болон хөц будаа, хөх тариа

•           Шөл: өөх тос багатай янз бүрийн махны тунгалаг шөл , загасны шөл, улаан манжингийн шөл , хөц болон амуу будааны шөл , цэцэгт байцааны шөл

•           Мах: үхэр, тахиа, загасны махыг чанаж,  жигнэсэн байдлаар

•           Өөх тос: ургамлын,, оливын, цөцгийн тос

•           Сүүн бүтээгдэхүүн: шар сүү, тараг

•           Ногоо: янз бүрийн хүнсний ногоо, ялангуяа яншуй,гоньд зэрэг навчит ногоо, цэцэгт байцаа, хурган гуа, улаан манжин, шар лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцаа

•           Жимс: хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг алим, жүрж, усан үзэм

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556