ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

2023 оны Ахмадын сарын аяны хүрээнд “Настны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах нь” үндэсний уулзалт, сургалтыг Дархан уул аймагт зохион байгууллаа

2023 оны 11 дүгээр сарын 09, 10-нд Дархан-Уул аймгийн Дархан хотод “Настны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах нь” үндэсний уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Тус уулзалт,  сургалтад ДЭМБ, аймаг, нийслэлийн дүүргүүд, Геронтологийн үндэсний төв, Дархан-Уул аймгийн ЭМГ болон ЗДТГазрын зэрэг нийт 70 орчим эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Тус сургалт уулзалтыг нээж Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Цасчихэр, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Алтанзагас нар үг хэллээ.

Сургалтын гол зорилго нь ДЭМБ-аас дэвшүүлж байгаа “эрүүл насжилт”-ыг дэмжих ажиллагаа, “ахмад настны цогц үнэлгээ”-г гарын авлагын дагуу хийж суралцах явдал байлаа. Тус сургалтыг ГҮТ-ийн ЭШСА-ны эмч мэргэжилтнүүд голлон удирдаж явуулсан ба Настны цогц тусламжийн дотоод чадавхийн 6 хам шинж тус бүрээр  АШУҮИХ-ын НЭМС-ийн багш АУ-ны доктор М.Сугармаа, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Эмнэл зүйн тэнхимийн багш М.Ариунболор, Б.Энх-Амгалан, Л.Ганчимэг, Эм зүй биоанагаахын тэнхимийн эрхлэгч, PHD Д.МөнхЭрдэнэ нар лекц уншлаа.

Сургалтын 2 дах өдөр Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвийн захирал А.Янжмаа сургалт уулзалтад оролцогч нарт танилцуулж хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар туршлага солилцлоо. Мөн Дархан-Уул аймгийн ЭМГ-ын Ахмад настны ЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Туул  “Дархан-Уул аймгийн ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Сургалтын 2 дугаар өдөр нийт оролцогч нарыг 3 багт хувааж “Ахмад настны цогц тусламж”-ийн дотоод чадавхи бууралтын 3 сэдвээр кэйс бэлтгэж ажиллуулан илтгэл сонсож, үнэлгээний гарын авлагын дагуу дадлага ажил хийлгэж мэдлэгээ бататгалаа.

Сургалт уулзалтын зохион байгуулсан ГҮТ-ийн Эрдэм шинжилгээ сургалтын алба болон, ЭТҮА-ны эмч мэргэжитнүүд.
Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Эмнэл зүйн тэнхимийн багш Б.Энх-Амгалан, М.Ариунболор, Л.Ганчимэг, Эм зүй биоанагаахын тэнхимийн эрхлэгч, PHD Д.МөнхЭрдэнэ.
Сургалтын үйл явц.
Сургалтын үйл явц.
Сургалтанд оролцогчид.
А.Янжмаа /Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвийн захирал/
1-р багийн танилцуулга.
2-р багийн танилцуулга.
3-р багийн танилцуулга.
Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556