ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аян

“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 28-нд нийслэлийн ахмад настнуудын дунд хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах, эрүүл насжилтыг сурталчлах болон ахмад залуу үеийн холбоог сайжруулах, ахмадын эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ болох “явган алхалт-6”-г зохион байгууллаа.

Энэ жилийн үйл ажиллагаанд ГҮТ-ийн хамтран ажиллагч байгууллагаар Нийслэлийн ахмадын хороо, “Нью Верамед” эмийн компани, “Монголын Уул-явган алхалтын холбоо”-ны аяллын хөтөч шүүгч нар дэмжигчээр оролцлоо. Явган аяллыг нээж Нийслэлийн ахмадын хорооны дарга Т.Дашням үг хэллээ.

Уг явган алхалтанд нийслэлийн 7 дүүргээс тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй 7 багууд, Геронтологийн Үндэсний төвийн 1 баг, “Нью Верамед” эмийн компанын баг оролцлоо. Энэ жилийн явган аялал нь Ургах наран хорооллоос эхлэн Баянзүрх хайрхан хүртэл 20 гаруй км үргэлжилсэн.

Нийт 7 багийн 70 гишүүд оролцсоноос 1.Аялах явц, сахилга бат / ирц, хувцас жигдрэлт, лого, туг гэх мэт/, 2. Багийн болон хувийн бэлтгэл, 3. Байгаль орчны ариун цэвэр, 4. Хөгжилтэй тоглоом зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж их онооны системээр дүгнэж шилдэг 2 багийг Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.  Мөн аяллын үеэр алхагч нарын дунд хөгжөөнт АХА тэмцээнийг “Нью Верамед” эмийн компани зохион явуулж шилдэг 5 оролцогч нарт гарын бэлэг гардууллаа.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556