ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

ТАНД ТУСТАЙ МЭДЭЭЛЭЛ

                

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ”-ын тухай

Эрүүл мэндийн даатгал нь тодорхой хувиар тогтоосон хэмжээгээр шимтгэл төлж, төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш эрхтэйгээр авах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурласан даатгалын төрөл юм.

ДAATГУУЛАГЧ ТА: Шимтгэлээ хугацаанд нь төлснөөр эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллага болон эмийн сангаас авах эрхтэй.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эмийн сангаас хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг авах боломжтой.

ЭМИЙН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

  • Даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн цахим жор бичүүлэхдээ иргэний үнэмлэх, /Түр оршин суух үнэмлэх/ амбулаторийн үзлэгийн карт авчирна
  • Даатгуулагч нь “Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамж”-д заасан эмчилгээний үргэлжлэх хугацаатай уялдсан хугацаагаар бичигдсэн эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийг нэг сараас дээш хугацаагаар бичүүлсэн тохиолдолд тухайн эмийг сар бүрийн хэрэглээгээр хувааж авна
  • Даатгуулагч нь үндсэн харьяаллаас өөр аймаг, нийслэл, суманд зайлшгүй шаардлагаар 30 хоног хүртэлх хугацаанд оршин сууж байгаа бол харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой
  • Эмийн цахим жорын хяналтын дугаар нь гурав хүртэл эмийн санд дараалан ашиглах боломжтой тул даатгуулагч нь эмчийн бичсэн жороор эмийг тухайн эмийн сангаас бүрэн аваагүй тохиолдолд өөр эмийн сангаас цахим жорын хяналтын дугаараар авч болно
  • Цахим жор бичсэн өдрөөс хойш 7 хүртэлх хоногийн хугацаанд эмээ авах шаардлагатай

               

 Эрүүл идэвхтэй урт наслалтын төлөө хамтдаа

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556