ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

АХМАД НАСТНЫ ЦОГЦ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд “Ахмад настны цогц тусламж, үйлчилгээг бэхжүүлэх нь” сэдэвт Эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны дугаар сарын 20-ны өдөр МоАХ-ны хурлын танхимд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Геронтологийн үндэсний төвийн дэд захирал М.Энхбаяр нээж үг хэлсэн. Мөн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Алтанзагас “Ахмад настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ”, “Эрүүл насжилтыг дэмжих” бодлогын талаар мэдээлэл өгч ДЭМБ-ын бодлого чиглэлийг танилцуулсан.

Энэхүү хуралд зочин илтгэгчээр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологийн салбарын судлаач Социологийн ухааны доктор, дэд профессор Ц.Цэцэнбилэг байлаа.

Философийн хүрээлэнгийн Социологийн салбарын судлаач Ц.Цэцэбилэгийн баг Монгол ахмад настнуудын сэтгэл зүйн байдлыг нийгэм, эдийн засаг, орчин ахуй, эрүүл мэндийн байдалтай холбон судалсан 2021 оны суурь судалгааны ажлын үр дүнгээсээ хуваалцлаа. Мөн АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, НЭМ болон НУ-ны магистр О.Саранчулуун “Ахмад настны сэтгэл ханамж түүнд нөлөөх хүчин зүйлс” судалгааны ажлын үр дүн, ШУА-ынн Тархи сэтгэл судлалын инновоцийн салбарын судлаач Мэдрэлийн их эмч, АУ-ны магистр Д.Цэцэгмаа нар Ахмад настны танин мэдэхүйн алдагдалд хүргэдэг Алцхеймерын өвчний сүүлийн үеийн эмгэг жам, оношилгоо, эмчилгээний асуудлаар мэдээлэл хүргэсэн.

Хуралд нийт 15 илтгэл ирсэнээс Геронтологийн үндэсний төвийн ЭЗ-ийн гишүүдийн шүүн тунгааснаар 6 илтгэлийг амаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр 6 илтгэлийг шүүлгэхээр АШУҮИС-ын НЭМС-ын багш АУ-ны доктор, дэд профессор М.Сугармаа, АШУҮИС-ын НЭМС-ын багш АУ-ны доктор, дэд профессор Д.Гантуяа нар /АУ-ны доктор дэд профессор/ нар хамтран ажилласан юм.Эдгээр 6 илтгэлээс судалгааны ажлын ач холбогдол, хүрээ, шинэлэг тал, илтгэгчийн илтгэх чадвар, илтгэлийн зохион байгуулалт зэрэг шалгууруудыг тус тус харгалзан үзэж байр эзлүүлсэн.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, АУ-магистр Л.Эрдэнэсувдын “Ахмад настны сэтгэцийн эрүүл мэндийн байдал” сэдэвт илтгэл 1-р байр, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын ахмад настны ЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Рэгзэдмаагийн “Ахмад настнуудын эрүүл мэндийн зарим асуудлыг судлах нь” сэдэвт илтгэл 2-р байр, АШУҮИС-ын НЭМС-ын багш АУ-ны магистр Г.Золжаргалан нарын “Гэр бүл дэх үе хоорондын харилцааг хадгалах: Нийгмийн сүлжээгээр дамжуулан хуучны зургийг хуваалцсан нь” сэдэвт илтгэл 3-р байрыг тус тус эзэллээ.

Шагнал болон өргөмжлөлийг шүүгч АШУҮИС-ын НЭМС-ын багш АУ-ны доктор, дэд профессор М.Сугармаа, ГҮТ-ийн дэд захирал М.Энхбаяр нар гардуулж, баяр хүргэж амжилт хүссэн.Мөн илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн Р.Даваадорж /Геронтологийн үндэсний төв/, Б.Мөнгөнчимэг /ГУИС -Сувилахуйн сургууль/, Л.Рэгзэн /Геронтологийн үндэсний төв/ нарт батламж гардууллаа.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556