ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ НЬ “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2023 оны 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. ДЭМБ-аас “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсъё” уриагаар дамжуулан  эрүүл мэндийн салбарын бодлого, аюулгүй байдлын стратеги боловсруулахад  үйлчлүүлэгчдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд үйлчлүүлэгчдийн төлөөллийг бий болгох, эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээнд үйлчлүүлэгчдийг идэвхтэй оролцогч байхыг уриалж байна.

2023 оныг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг оролцуулъя” сэдвийн хүрээнд  “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСЪЁ” уриан дор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгч, тэдний гэр бүл, асран хамгаалагчид чухал үүрэгтэйг онцолж дараах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд  төвөөр үйлчлүүлж буй ахмад настнуудад “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ”-ийн талаар танилцуулга хийж, зөвлөмж бүхий гарын авлага тарааж, тэдний санал бодлыг сонсож, үйлчлүүлэгчийг дэмжих үйл ажиллагаа явууллаа.

Байгууллагын цахим хуудсаар дамжуулан “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ”-ийг видео бичлэг хэлбэрээр танилцуулсан.

Төвийн бүх эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдвээр сургалт зохион байгуулсан. Нийт амбулатороор үйлчлүүлж байсан иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөн тараах материал тараалаа.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556