ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Шугаман бүжгийн сургалт зохион байгууллаа

Геронтологийн үндэсний төв ЭМЯ-наас зарласан “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд Монголын Шугаман бүжгийн холбоотой хамтран 2023 оны 4 дүгээр сард 21 хоногийн 24 цагийн сургалтыг Геронтологийн Үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд, дүүргүүдийн ахмадын хорооны төлөөлөлтэй  хамтран зохион байгуулан анхан шатны 22 сургагч багш бэлтгэн гаргалаа.

Тус сургалтад дүүрэг тус бүрээс хамрагдсан ахмадын хорооны төлөөлөгчид сурсан бүжгээ ахмадын хорооны анхан шатны нэгж дээр зааж сурган хэвшүүлэх, ахмад настны дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчний эх үүсвэр, таргалалт, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, ахмадын чанартай  урт наслалтыг  дэмжих үйл ажиллагаанд хэрэгжүүлэх юм.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556