ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Монгол Улсын Геронтологийн үндэсний төв болон Тайваний Эрүүл мэнд халамжийн яамны харьяа Тайпэй хотын эмнэлэг Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газраар дамжуулан хамтран ажиллах гэрээний санамж бичиг байгуулав

Монгол Улсын Геронтологийн үндэсний төв болон Тайваний Эрүүл мэнд халамжийн яамны харьяа Тайпэй хотын эмнэлэг нь 2023 оны 4-р сарын 11-ний өдөр алсын зайнаас цахим хэлбэрээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь цар тахал дэгдсэний дараах Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Тайваний Эрүүл мэнд халамжийн яамны харьяа Тайпэй хотын эмнэлэг байгуулж буй анхны хамтын ажиллагааны санамж бичиг болж байгаа тул ихээхэн ач холбогдолтой юм.

Монгол Улсын Геронтологийн үндэсний төв нь ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголд цорын ганц төрөлжсөн мэргэжлийн болон лавлагаа шатны үндэсний төв юм. Монгол Улсын 60  болон түүнээс дээш насны хүн нийт хүн амын 9 хувийг  эзэлж байна. Тус төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал Тайваний Монгол дахь төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлэв. Тус төв нь  удахгүй шинэ байранд орж тусламж үйлчилгээний цар хүрээгээ тэлэх тул хоёр тал боловсон хүчнийг сургах, технологи солилцох, хамтын ажиллагааг эрчимжүүлж, настанд үзүүлэх эрүүл мэндийн түвшинг дээшлүүлж, Монголчууд гадаад улсад явж үнэтэй эмчилгээ үйлчилгээ авахын оронд дотооддоо өндөр чанартай эрүүл мэндийн тусламж авах боломжтой болж, илүү олон хүн үр шимийг нь хүртэх зэргийг ирээдүйн чиглэл болгон ажиллаж байна.

Тайваний Эрүүл мэнд халамжийн яамны харьяа Тайпэй хотын эмнэлэг нь эмнэлгийн олон улсын хамтын ажиллагааг эртнээс чухалчилж ирсэн ба 2002 онд “Тайваний олон улсын эрүүл мэндийн сургалтын төв (TIHTC)”-ийг байгуулахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас даалгаж, Монголын 400 гаруй эмнэлгийн болон эрүүл мэндийн ажилтнуудыг сургаж, Монголын 10 гаруй эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Монгол улсын ЭМЯ-ны харьяа эмнэлэг, Зүрх судасны оношилгооны төв, ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төв, орон нутгийн 6 эмнэлэгтэй хамтын ажиллагааг өрнүүлж, Тайвань, Монгол хоёр орны эрүүл мэнд, эрүүл мэндийн солилцоо, хамтын ажиллагааны үлгэр жишээ, тулгын чулуу болсон сургалт, эмнэлгийн тоног төхөөрөмжийг жил бүр тасралтгүй хангасаар байна. Тайпэй эмнэлгийн шинэ ерөнхийлөгч Жэн Шунпин Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газарт талархал илэрхийлээд Тайваний анагаах ухааны зөөлөн хүчийг Монгол Улстай хуваалцах боломжийг ашиглан Монголын анагаах ухааны салбарын солилцоо, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгож, хамтдаа хөгжин дэвших нөхцөл бүрдүүлж буйг онцоллоо.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уригдан оролцох үеэрээ хэлсэн үгэндээ “Тайвань Монгол хоёр орон эрүүл мэндийн салбарт ойр нягт харилцаа, хамтын ажиллагаатай. Тайваньчууд Монгол орны 1000 гаруй эмч, сувилагчдыг богино хугацааны сургалт семинарт хамруулж, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хандивлаж, Тайваньчууд эмчилгээ оношилгооны туршлага болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх туршлагаасаа хуваалцсаар ирсэн. Хоёр эмнэлэг хамтран ажиллах түншийн холбоо тогтоож, Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх болсонд нэн таатай байна. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол орны хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, “Тайвань тусалж чадна, Тайван тусалж байна” /Taiwan can help and Taiwan is helping/ гэсэн үзэл санаагаа хэрэгжүүлэн ажиллах болно гэж найдаж байна.” гэв.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556