“Энэ жилдээ эрүүл жиндээ”
Геронтологийн үндэсний төв Эрүүл мэндийн яамнаас уриалсан “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны нээлтийн үйл ажиллагааг “Нийслэлийн ахмадын хороо”-той хамтран 2023 оны 03 дугаар сарын 31-нд хийлээ. Тус аяны хүрээнд Улаанбаатар хотын дүргүүдийн ахмад настнуудад эрүүл зохистой хоололт, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийн ач холбогдлыг таниулсан сургалт сурталчилгааны ажил, “Алхангаа ярилцая” үйл ажилагаа, ууланд алхалт, шугаман бүжгийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Аян эхэлснээр эрүүл зохистой хоололтын талаар Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ахмад настнуудад эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан.
Мөн Монголын шугаман бүжгийн холбоотой хамтран идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх үйл ажиллагааны хүрээнд дүүргүүдийн ахмадын төлөөлөл, байгууллагын ажилчдын төлөөллийг хамруулан “Шугаман бүжиг”-ийн 1 сарын сургалтыг эхлүүлэн амжилттай зохион байгуулж байна.
Ахмад настнууд урьдчилан сэргийлэх зан үйлд суралцаснаар халдварт бус өвчлөлд өртөх эрсдлээс өөрийгөө хамгаалан эрүүл, идэвхтэй, урт наслах боломжтой юм.
Байгууллагын хэмжээнд жингээ хаяж эрүүл жинд хүрцгээе, тамхинаас татгалзая, уриалга дэвшүүлж оны эцэст жингээ хаясан болон тамхинаас татгалзаж хаяж чадсан ажилтнуудыг шалгаруулан урамшуулахаар ажиллаж байна.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09