ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Ахмадын хороотой хамтран ”Эрүүл насжилтын төлөө хамтдаа” 2023 оны 4-5 дугаар сард хийх ажлыг эхлүүлэв.

Геронтологийн үндэсний төв нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Ахмадын  хороотой хамтран ЭМЯ-ны “Энэ жилдээ Эрүүл жин дээ” аяны хүрээнд ”Эрүүл насжилтын төлөө хамтдаа” сарын ажлыг эхлүүлэн,  нээлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа.. Нэээлтийн үйл ажиллагааг БГД-ийн ахмадын хорооны дарга Т.Намнансүрэн нээж, тус ахмадын хорооны харьяа байгууллагын төлөөлөл, багийн дарга нар оролцлоо. Ахмадын хорооны дарга 2022 онд “эрүүл насжилтын төлөө” аяны хүрээнд хийсэн ажлаа танилцуулж 2023 оны хийх ажилаа танилцуулав. БГД-ийн ахмадын хорооны харьяа нэгжийн төлөөлөл, аэробик, шугаман бүжиг, ёог, хавчаахай харвааны үзүүлэх тоглолтыг хийж сонирхуулав,

Энэхүү үйл ажиллагаанд ГҮТ-ийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал, Дэд захирал М.Энхбаяр, ЭШСА-ны дарга Р.Даваадорж, ЭТҮА-ны дарга Ч.Одгэрэл, ЭШСА-ны мэргэжилтэн М.Нарангэрэл, Г.Сэлэнгэ нар оролцлоо. Ахмадын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлэн БГД-ийн Засаг даргын тушаалаар ГҮТ-ийн захирал Р.Хишигжаргалыг БГД-ийн хүндэт иргэн цол тэмдэгээр шагнав. Энэхүү үйл ажиллагааны дараа ГҮТ-ийн удирдлага, Нийслэлийн ахмадын хорооны дарга орлогч нар дүүргийн ахмадын хорооны “Зуунтай” Иргэдийн эрүүл мэндийг дэмжих ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ сарын хугацаанд дүүргийн ахмад настан, өвчлөлийн 1-3 дугаар зэрэглэлийн 140 настанд олон мэргэжлийн багаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Эрүүл мэндийн яамнаас зарлаж буй “Энэ жилдээ Эрүүл жин дээ” аяны хүрээнд Геронтологийн үндэсний төвийн мэргэжилтнүүд,  Нийслэл дүүргийн ахмадуудын  төлөөлтэй хамтран “Шугаман бүжгийн сургагч багш” бэлтгэх анхан шатны 4 долоо хоногийн сургалтыг зохион байгуулан явуулж байна. Энэхүү сургалтыг Монголын шугаман бүжгийн холбооны тэргүүн С.Бүжмаа хариуцан зааж байгаа юм.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556