ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Эмч, сувилагчийн тухай дууг хэн сайн дуулах вэ” дууны тэмцээн зохион байгуулав.

Геронтологийн үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, хамт олны эв нэгдлийг идэвхжүүлэх, хамтын гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албанаас Дэлхийн эмч нарын өдөр, Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Эмч, сувилагчийн тухай дууг хэн сайн дуулах вэ” дууны тэмцээнийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төвийн нийт ажилтнуудын дунд зохион байгууллаа.

 Дууны тэмцээнд Даваадорж ахлагчтай “Цоглог залуус” баг, Бүрэнжаргал ахлагчтай “Ритм” баг, Отгонжаргал ахлагчтай “Дуулсан ч яах вэ, түрүүлсэн ч яах вэ”  багууд  идэвх санаачилгатай оролцож, шүүгчдийн оноогоор Бүрэнжаргал ахлагчтай “Ритм” баг тэргүүллээ.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556