ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДЭД ЗАХИРАЛ Т.ДУЛМААГИЙН “ХӨДӨЛМӨР АЛДАР”-ЫГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Геронтологийн үндэсний төвийн захиргаа, хамт олноос 2023 оны  2 сарын 4-ний өдөр Монгол улсын настан судлалын зөвлөх эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор, дэд захирал Тунгалагийн Дулмаагийн “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэлээ.  

Т.Дулмаа нь  эрүүл мэндийн салбарт  35 жил тасралтгүй  үр бүтээлтэй ажилласан бөгөөд Төв аймгийн Жаргалант сум  дундын эмнэлгийн   эмчээс ажлын анхны гараагаа эхэлж, БГДЭМТ, Геронтологийн үндэсний төвд дотор, настан судлалын эмч, чанарын албаны дарга, дэд захирлаар ажиллаж байсанд төвийн  хамт олон хүндэтгэл үзүүллээ.

Т.Дулмаа нь Монгол улсад бэлтгэгдсэн анхны өтлөхүйн эмч төдийгүй   ахмад настнуудын хийн дасгалын сургагч багш, Эрүүл мэндийн чанарын сургагч багш, “Эрүүл мэндийн довтолгоо” үндэсний сургагч багш, эмч мэргэжилтнүүдийн сургалтын эмнэл зүйн сургагч багшаар ажиллаж ирсэн. Т.Дулмаа эмч нь настны сэргээн засах чиглэлээр Тайвань, Солонгос, Япон, Хонконг,  Хятад улсуудад олон улсын  хурал болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байсан.

Тэрээр  ажиллах хугацаандаа Геронтологи гериатрийн салбарыг хөгжүүлэхэд тууштай хөдөлмөрлөж эрдэм шинжилгээний бүтээл  20 гаруйг туурвиж,   настны чиглэлээр  эмч мэргэжилтэн зориулсан  сургалтын  6 төрлийн хөтөлбөр боловсруулан 21 аймаг 9 дүүрэгт  200 гаруй удаагийн сургалтад оролцож 80  гаруй эмч, мэргэжилтнүүдийг  бэлтгэсэн байна.

Мөн мэргэжлийн сэтгүүл, ном, гарын авлага 20 гаруйг  орчуулан олны хүртээл болгосны дотор гадаадын илтгэл өгүүлэл 3, настны чиглэлээр эмнэл зүйн заавар,  стандарт 10 гаруйг боловсруулан үндэсний хэмжээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөр, “Эрүүл насжилт настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр,  Монгол улсад урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратеги, Геронтологийн үндэсний төвийн дунд хугацааны 2023-2026 оны хөгжлийн хөтөлбөр стратеги,  Геронтологийн үндэсний төвийн дүрэм, ЭМЯ, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сантай хамтран “Төрөөс эрүүл мэндийн  талаар баримтлах бодлогын арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах  төсөл, TA9386-MON төсөл, Нэн шаардлагатай болон нэмэлт тусламж үйлчилгээний  багц боловсруулах төсөл  (Настны эрүүл мэндийн бүлэг) 2019-05-10 А/224 зэрэг төсөл хөтөлбөрүүд Монгол улсын эрүүл идэвхтэй амьдрал төсөл хөтөлбөрүүдийн ажлын хэсэгт ажиллаж байсан.

Т.Дулмаа нь ахмад настнуудын аэробик дасгал, Агаарт хэмнэл дасгал хөдөлгөөний дүрст бичлэг бүхий гарын авлага номондоо Монгол улсын Оюуны өмчийн гэрчилгээ авч байжээ.

Т.Дулмаа нь гавьяаны амралтандаа суусан ч Монголын насжилт судлал настны эмгэг судлалын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын эрүүл мэндийн чанарын холбооны сургагч багш, Шинэ анагаах ухааны дээд сургуульд багш, Эрүүл мэндийн яамны гэрээт магадлан итгэмжлэлийн шинжээчээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556