ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛОХ НЬ

Cars on the road there are traffic jams Stock Vector Image by ©intararit  #100840480

Зам тээврийн осол гэдэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч , гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

Моторт техникийн хэрэглээ дэлхий дахинд төдийгүй манай орны хувьд ихсэж байна. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдах явдал өндөр хөгжилтэй орнуудад буурч байгаа ч нийгэм эдийн засгийн ихээхэн хохиролд хүргэдэг шалтгаан хэвээрээ байсаар байгаа билээ. Ялангуяа хөгжиж байгаа орнуудад энэ нь ихээхэн бэрхшээл болж байгаа бөгөөд бүх нас баралтын 85%, олдмол хөгжлийн бэрхшээлийн шалтгааны 90%-ийг зам тээврийн ослын шалтгааныг эзэлж байна. Зам тээврийн осол гарах шалтгаануудад жолоочийн алдаа, явган зорчигчийн алдаа, техникийн бүрэн бүтэн бус байдал, замын дефект, дугуй, мотоциклтой хөдөлгөөнд оролцогчдийн алдаа, цаг агаарын хүчин зүйлүүд гэх мэт олон хүчин зүйл орно. Дэлхий нийтэд жолоочийн алдаанаас шалтгаалсан зам тээврийн осол дийлэнх хувийг эзэлдэг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь зам тээврийн ослын нэг том шалтгаан мөн. Дэлхий дахинд согтуу жолоочийн алдаанаас болж 480000 хүн нас барж 20 сая хүн гэмтдэг гэсэн судалгаа гарчээ. Жолооч ядрах, шөнийн цагаар жолоо барих нь мөн  зам тээврийн ослын шалтгаан болдог.

Зам тээврийн ослын тохиолдол 2001 онд манай улсын хэмжээнд 5325 бүртгэгдэж байсан бол 2021 онд энэ тоо  22482 болж өсчээ.  Сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4,593 хүн амь насаа алдаж, 42,489 хүн гэмтсэн байна. Монгол улсын зам тээврийн ослын 1000 осол тутамд ногдох нас баралтын түвшин 27.4 байгаа юм. Дэлхий дахинд  өдөр бүр зам тээврийн ослын улмаас 3248 хүн нас барж 5-29 насны хүмүүсийн нас баралтын хоёрдугаар шалтгаан болж байна. Жил бүр 20-50 сая хүн бэртэж хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа билээ. Бага дунд орлоготой орнуудад зам тээдрийн осол нас баралтын 90%-ийг эзэлж байгаа юм. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа хүмүүсийн тал хувийг 15-44 насны залуу хүмүүс эзэлж эзэлж байна. Ихэвчлэн явган зорчигчид, дугуй, тэргэнцэртэй хүмүүс, нийтийн тээврээр зорчигчид өртдөг. 2020 онд яаралтай тусламж авч байгаа гурав дахь том шалтгаан нь зам тээврийн осол байжээ. Зам тээврийн ослын нас баралт нь өндөр хөгжилтэй орнуудад 27% буурч хөгжиж байгаа орнуудад 83% ихэсээд байна. Ослын улмаас жил бүр хэдэн тэрбумын зардал гардаг бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ачааллыг ихэсгэдэг.

2020 оны байдлаар АНУ-д 65 ба түүнээс дээш насны 48 сая иргэн жолооны үнэмлэхтэй байгаа нь 2000 онтой харьцуулахад 68% ихэссэн үзүүлэлт юм. Настнууд жолоо барих нь идэвхитэй байдлаа хангах, бусдын хараат бус байх сайн талтай ч осол гаргах эрсдэл илүү байдаг. 2020 оны байдлаар зам тээврийн ослоор 7500 настан эндэж 200000 гаруй настан эмнэлгийн тусламж авсан байдаг.

Тиймээс жолоо барьж буй ахмад настнуудад зөвлөх нь:

  • Суудлын бүсээ байнга бүслэх
  • Өдрийн гэрэлтэй цагаар, цаг агаар тогтуун байхад жолоо барих
  • Согтууруулах ундааны зүйл, танин мэдэхүйд нөлөөлөх, нойрсуулах эм бэлдмэлийг жолоо барьж байх үедээ хэрэглэж болохгүй. Хэрэглэж байгаа эмийн талаар эм зүйчээс зөвлөгөө авна.
  • Байнга дасгал хийж мөчдийн булчингийн хүч, үений уян байдлыг сайжруулах
  • Нүдний хараагаа жил хамгийн багадаа нэг удаа шалгуулах
  • Жолоо барихаас өмнө явах замаа төлөвлө
  • Аль болох аюул багатай замыг сонгох
  • Урд яваа машинаасаа аль болох зайтай явах
  • Жолооны ард анхаарал төвлөрөл сарниулах хөгжим, радио сонсохгүй байх, утсаар ярихгүй, юм идэхгүй байх
  • Найздаа дайгдах, нийтийн тээвэр ашиглах, такси барих гэх мэт өөр хувилбаруудыг бодож үзэх нь зүйтэй.

Зам тээврийн ослоос ахмад настнаа хамгаалья

                                                            Бэлтгэсэн     Д.Цэрэндолгор   / Гериатр эмч /

                                                                        М.Эрдэнэхорол /Сэргээн засах эмч/

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556