Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд Геронтологийн үндэсний төв болон нийслэл, орон нутагт зохион байгуулсан үйл ажиллагааны явцын тайлан.
2022-10-19
Хоёр дахь 7 хоногийн байдлаар:
Алслагдсан хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 9-р хороонд 46 настан үзлэг оношлогоонд хамрагдсанаас үзлэг 110, оношлогоо 81 хийгдсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд 38 настан үзлэг оношлогоонд хамрагдсанаас үзлэг 99, оношлогоо 72 хийгдсэн байна.
Орон нутагт УВС АЙМАГ
ЗАВХАН АЙМАГ
Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Дөрвөн оноо өрхийн эрүүл мэндийн төв, Монос ЭХНТ-тэй хамтран Хамт олны дунд нийгмийн эрүүл мэндийг дэмжих 15 хоног арга хэмжээний хүрээнд ахмадын хорооны өдрийн үйлчилгээнд хамрагддаг 13 ахмад настанд биеийн жингийн индекс, найрлага, артерийн даралтыг хэмжийн дасгал хөдөлгөөн, хоололт, эмийн зохистой хэрэглээ, эмийн үнийн хөнгөлөлтийн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
#ЭрүүлазжаргалтайЗҮРХбүхнийтөлөө
#ЗавханЭрүүлмэндийнгазар
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд Геронтологийн үндэсний төв Нийслэлийн ахмадын хороотой хамтран 6 дүүргийн ахмадын төлөөлөл оролцсон явган аялалыг Чингэлтэй хайрхан ууланд “Алхангаа ярилцая” уриан дор зохион байгууллаа. Ахмадуудын явган аялалыг уулын спортын мастер, ахмад настан н.Энхтайван удирдан 100 гаруй ахмад настан оролцлоо. Явган аялалын үйл ажиллагаанд Геронтологийн үндэсний төвийн удирдлагын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн ахмадын хорооны төлөөлөгч нар оролцож аялагч ахмадуудын дунд ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ асаргаа сувилгаа, сэтгэцийн эрүүл мэнд болон нийгмийн тулгамдсан асуудлын чиглэлээр дүүрэг бүрийн ахмадын багтай ярилцлага мэтгэлцээн зохион байгуулж дэвшүүлсэн асуудлуудыг ДЭМБ, ЭМЯ-тай хамтран зохион байгуулах үндэсний зөвөлгөөнд хүргэхээр шийдвэрлэлээ. Геронтологийн үндэсний төвөөс явган аялалд оролцсон ахмад настнуудад аялалын цай бэлтгэн хүргэж, дархлаа дэмжих амин дэмийн иж бүрдэл гарын бэлгийг гардууллаа. Энэхүү явган аялалыг настнууд бидэнд эрч хүч нэмсэн халуун дулаан яриа өрнүүлсэн урам зориг хайрласан үйл ажиллагаа боллоо гэж дүгнэлээ.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09