ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Түнхний хамгаалалт гэж юу вэ?

Түнхний хамгаалалт гэдэг нь хоёр талын түнхэнд байрлуулах  порлон эсвэл пластик материал бөгөөд халтирч  унах үед түнхний хугарлаас тодорхой хэмжээгээр  сэргийлдэг. Хэдийгээр унах давтамжийг цөөрүүлэхгүй ч  эрсдэлийг бууруулж таны эдийн засаг, амьдралын чанарыг хамгаална. Түнхний хамгаалалтыг насны доройтолтой, ясны сийрэгжилтэй буюу түнхний хугаралд өртөх хамгийн их магадлалтай хүмүүст зөвлөдөг. Анх 1993 онд энэ ойлголт гарч ирснээс хойш загвар болон материалын хувьд улам сайжирсаар байна.

Хүн зогсоо байрлалаас хажуу талаараа унахад түнх хамгийн их гэмтдэг. Түнхээрээ газарт цохиж унахад  хугарал үүсдэг байна. Түнхний хамгаалалт нь унах үед тухайн талбай дахь энергийг шингээж хүчийг сааруулж яс бэртэхээс сэргийлэх ажээ.

Түнхний хамгаалалт нь хэдэн хувь сэргийлдэг талаар судалгаанууд хангалтгүй байна. Зарим судалгаанууд нь түнхний хамгаалалт зүүснээр 80% хүртэл хугарлаас сэргийлдэг гэж үздэг. Харин зарим судалгаанууд түнхний хамгаалалтыг зөвхөн асрамжийн газрын настнууд л хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөдөг байна.  Судалгаануудын үр дүн харилцан адилгүй гарч байгаа нь судалгаанд ашигласан түнхний хамгаалалтын загварууд өөр байгаатай холбоотой байж болох юм. Түнхний хамгаалалтыг 24 цагийн турш зүүх хэрэгтэй. Учир нь унах эрсдэл бүхий л цаг хугацаанд байдаг. Настнууд шөнө ариун цэврийн өрөө явахдаа унаж бэртсэн тохиолдол цөөнгүй. Түнхний хамгаалалт нь өмсөж тайлахад хялбар биед тухтай байх хэрэгтэй.

Мэдээлэл бэлтгэсэн: Сэргээн засахын эмч М.Эрдэнэхорол

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556