Уламжлалт анагаахын эмч зөвлөж байна
Гурван гэм арвидсан шинж, түүнийг дарах идээ ундаа
- Хий арвидахад:
Дулаан газар байхыг хүсэх
Бие чичрэх
Хэвлий хөөж, гэдэс дүүрэх
Их эвшээх
Өтгөн хатах
Үг яриа олшрох
Толгой эргэх
Биеийн тамир хүч буурах
Нойр муудаж өнгөц сэрэмтгий болох
Мэдрэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагаа буурах
Хийг дарах идээ ундаа
Адууны мах , тарваганы мах, борц, үрийн тос, хуучин шар тос, цагаан сармис, сонгино, сүү, бурам .
- Шар арвидахад:
Баас, шээсний өнгө шарлах
Нүд шарлах
Их өлсөх
Ам их цангах
Их халууцах
Нойр багасах
Гүйлгэж, суулгах
Шарыг дарах идээ ундаа
Үнээ, ямааны тараг ба айраг, шинэ шар тос, гөрөөсний мах, ямааны мах, арвайн гурил, шингэн зутан, гашуун ногоо, хүйтэн ус, буцалгаж хөргөсөн ус
- Бадган арвидахад:
Биеийн илч буурах
Хоолны шингээлт муудаж ходоодон дээр цанхайх
Бие хүнд оргих
Арьсны өнгө цайрах
Бие алжааж үе гишүүн сульдах
Шүлс элбэгших
Нойр их болох, алжааж нойрмоглох
Амьсгал амаргүй болох
Бадганыг дарах идээ ундаа
Хоньны мах, бух гөрөөсний мах, араатны мах, загасны мах, зөгийн бал, хуучин үрийн гурил, сарлагийн тараг ба айраг.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09