Зүрхний цахилгаан бичлэг хийхэд анхаарах үйлдлүүд
ЗЦБ нь:
- Цээжний орчмын өвдөлтийг зүрхтэй холбоотой эсэх, бусад өвчнөөс ялган оношлох
- Зүрх судахсны өвчний үеийн эмчилгээний явцыг дүгнэн, эмчилгээний үр дүнг хянах үндсэн 2 зорилготойЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГ, ТҮҮНИЙ АРГА ЗҮЙ:::…
Зүрхний цахилгаан бичлэг хийсэн хугацаа, өвчтөний нэр, нас зэргийг эхлээд тэмдэглэ. Улмаар:
-Давтамж: Туузны ердийн хурдтай (25 мм/сек) бол “том нүд” нь 0.2 сек бөгөөд харин “бага нүд” нь 0.04 сек байна. Зүрхний давтамжиййг тооцоолохдоо R-R интервалын хооронд байгаа “том нүд”-ний тоог 300 хувааж олно.
-Хэм: Мөчлөг жигд болох нь тодорхойгүй бол “картын арга” хэрэглэнэ. Үүнд: Зүрхний цахилгаан бичлэгийн дараалсан 3 R шүдэнд картаа тавина. Улмаар картаа нааш, цааш нь хөдөлгөн бүх интервал нь жигд эсэхийг харьцуулан шалга. Хэрвээ жигд биш бол давтамж болон хэлбэр нь ялгаатай (хориг) юмуу эсвэл 100 % жигд бус (ховдлын түгшээ, тосгуурын түгшээ) эсэхийг лавлаж хар. Синусын хэм (номотоп)-ийн үед P шүд (II, III ба aVF холболтонд эерэг; aVR холболтонд сөрөг) –ний араас QRS бүрдэл гарна. Тосгуурын чичиргээ үед P шүд илрэхгүй QRS бүрдэл нэгэн хэвийн жигд бус байна. Харин тосгуурын жирвэлзэл үед тосгуурын суурь хэсэг деполяризаци болох тул QRS бүрдэл нэгэн хэвийн жигд (~300/мин) болсноос “хөрөөний шүд” харагдана.
-Зангилааны хэм: QRS бүрдэл хэвийн, харин P шүд байхгүй юмуу бүрдлийнхээ өмнөхөн эсвэл дараахан гарна.
-Ховдлын хэм: Өргөссөн QRS бүрдлийн (> 0.12сек) араас P шүд гарна.
-Тэнхлэг: Фронталь дундаж тэнхлэг нь ховдлын деполяризацийн үеийн ховдлын бүх хүчний нийлбэр юм. Энэхүү тэнхлэг нь зүрхний цахилгаан бүрдэлдээ 90° оршдог (өөрөөр, эерэг ба сөрөг хазайлт нь адил).
Тэнхлэг хэвийн: -30° – +90° хооронд байна. Хэрвээ I ба II холболтонд бүрдлүүд нь эерэг бол тэнхлэг хэвийн гэсэн энгийн гаргалгаа байдаг. Тэнхлэг зүүн тийш хазайх: -30° ба – 90° хооронд байна. Энэ нь: Гиссийн багцны зүүн салааны өмнөm ширхэгийн хориг, зүрхний доод шигдээс, зүүн ховдлоос үүдэлтэй ховдлын хэм түргэсэл болон Wolff-Parkinson-White-ийн хамшинжийн зарим хэлбэр (өөрөөр, таславчийн доод хэсэг орчмын нэмэлт зам) үед илрэнэ.
-Тэнхлэг баруун тийш хазайх: +90° – + 180° хооронд байна. Энэ нь: баруун ховдлын гипертрофи, уушгины эмболи, зүрхний өмнө-хажуугийн шигдээс, Гиссийн багцны зүүн салааны арын ширхэгийн хориг (ховор) болон Wolf- Parkinson-White-ийн хамшинжийн зарим хэлбэр (өөрөөр, зүүн дээд-арын хэсгийн нэмэлт зам)-ийн үед илрэнэ.
-P шүд нь: Хэвийн үед QRS бүрдэл бүрийн өмнө байна. P шүд дараах тохиолдолд илрэхгүй: тосгуурын түгшээ, сино-аурикуляр хориг болон тосгуур-ховдлын зангилааны хэм. P шүд ба QRS бүрдлийн хооронд диссиоциаци болох нь зүрхний хоригийн үед онцлог.
-P mitrale: P шүд өргөн дугариг болох бөгөөд зүүн тосгуурийн гипертрофийн үед илрэнэ.
-P pulmonale: P шүд шовх өндөр болох бөгөөд баруун тосгуурын гипертрофийн үед илрэнэ. Хуурамч – P pulmonale кали багасахад гарна.
-P-R интервал: P шүдний эхлэлээс QRS бүрдлийн эхлэл хүртлэх хэмжээ юм. Хэвийн хэмжээ: 0.12-0.2 сек (3-5 жижиг нүд). P-R интервал уртсах: Энэ нь тосгуур-ховдолын дамжуулалт алдагдснаас улбаатай (зүрхний хориг I зэрэг). P-R интервал богиносох: Энэ нь тосгуур-ховдолын дамжуулалт угтах замаар түргэссэнээс бус харин нэмэлт-угтах замаар сэрэл дамжснаас үүснэ Wolf- Parkinson-White-ийн хамшинж.
-QRS бүрдэл: Хэвийн хэмжээ: <0.12сек. Харин QRS бүрдэл >=0.12 сек байвал ховдлын дамжуулалтын согог, ялангуяа Гиссийн багцны салааны хориг гэж үздэг Мөн QRS бүрдэл өргөсөх нь ховдлын гипертрофийн үед ажиглагддаг.
-Q шүдний хэвийн хэмжээ: <0.04 сек өргөн, <2 мм гүн байна. Q шүд өөрчлөгдөх нь зүрхний шигдээсийн үед гардаг онцлог шинж юм
-QТ интервал: Энэ нь QRS бүрдлийн эхнээс Т шүд дуусах хүртлэх зай. Гэвч энэ нь үлэмж хэлбэлзэлтэй байдгаас үүдэн тэгшитгэсэн QТ интервал (QТс) хэмээх ойлголт байгаа. Тэгшитгэсэн QТ интервал нь QТ интервалын уртыг мөчлөгийн хугацааны квадрат язгуурт харьцуулсанаар илэрхийлэгддэг. Үүнд: QТс = (QT)/ ℑ(R-R). Хэвийн үед QТс 0.38-0.42сек байна. QТ интервал уртсах нь зүрхний булчинд цус цочмог хомсдох, зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний хэм цөөрөх (тосгуур-ховдлын хориг), гавал-тархины гэмтэл, халуун унах, ус-эрдэсийн тэнцэл алдагдах (кали, кальци, магни дутал), төрөлхийн согог (Romano-Ward-ийн хамшинж, Jervell-lange-Nielson-ний хам шинж); соталал, квинидин, гистамины эсрэг эм, макролид, амидарон, фенотиазин, трициклидийн нөлөөгөөр ажиглагддаг.
-ST- сегмент: Цахилгаан саармаг шугаманд байршина. Гэвч уг шугамаас төвийх (>1мм) юмуу (>0.5мм) хотойх нь зүрхний шигдээс болон титэм судасны цус хомсдолын үед ажиглагдана.
-Т-шүд: I, II, V4-V6 холболтонд сөрөг болбол эмгэгийн шинж. Цусны кали ихдэхэд Т-шүд өндөрсөж, харин хомсдоход намсана.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09