АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САРЫН ХҮРЭЭНД ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН НИЙСЛЭЛ, ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2022-10-07
Геронтологийн үндэсний төвөөс Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд нийслэл орон нутгийн ахмадын болон эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Дэмжих сарын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс Нээлттэй өдөрлөг зохион байгуулж настнуудад гериатр үзлэг 36, нүдний үзлэг 21, дотор 40, шүд 35, мэдрэл 45, уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэг 30 зөвлөгөө, ЭХО 52, сэргээн засах 78, ясны сийрэгжилт 55, зүрхний цахилгаан бичиг 39, өндөр жин 62 гэх мэт оношлогоо шинжилгээг хийж давхардсан тоогоор 493 настанд үзлэг, оношлогоо хийсэн.
Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд настнуудад эрүүл идэвхтэй урт наслахад зориулсан “ Эрүүл мэндээ төлөвлөх нь”, “ Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх”, “ Настан та таяг хэрхэн ашиглах вэ?”, “ Эмийн зохистой хэрэглээ” гэх мэт 4 төрлийн гарын авлага сурталчилгааны материал болон амны хаалтыг 200 гаруй настанд тараан сургалт сурчилгаа хийсэн. Нийт эмчийн үзлэг, оношлогоо, сургалт сурчилгаа нийт 693 настан хамруулсан байна.
Эрдэм шинжилгээ сургалтын чиглэлээр нийслэл, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах чиглэлээр ЭМЯ, ГҮТ хамтран ажиллаж цахим уулзалтыг 2 удаа зохион байгуулж, ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөө удирдамжийг танилцуулж хамтран ажиллаж байна.
Эхний 7 хоногийн байдлаар төвөөр үйлчлүүлэгч настнуудаас 870 иргэн үзлэг оношилгоонд хамрагдсанаас 598 үзлэг 272 оношилгоо хийгдсэн байна. Үзлэг оношилгооны нэр төрлийг нэмэгдүүлж үений эхо оношилгоог шинээр хийж эхлээд байна. Сүхбаатар дүүргийн 17 хорооны ахмад настнуудад эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Үзлэг шинжилгээнд ….. настан хамрагдсан.
Төвийн эмч мэргэжилтнүүдээс настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний талаар олон нийтэд сурталчилж 10 сарын 1 болон 6-ний өдрүүдэд Монгол HD телевизийн хамт олонтой хамтран ажиллаж 3 удаагийн цуврал ярилцлагыг өгсөн.
Дэмжих сарын хүрээнд ДЭМБ-тай хамтран нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнууд, ахмадын чиглэлээр ажиллаж буй эмч мэргэжилтэн ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн , нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж буй өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч нарыг чадавхжуулах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөад байна. Мөн эрүүл насжилтанд бэлтгэх 10 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Эрүүл мэндийн яаманд баталгаажуулахаар хүргүүлээд байна.
Эрүүл мэндийг дэмжих сарын үйл ажиллагаа орон нутагт:
БАЯНХОНГОР АЙМАГ:
Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн газар, Оточномгон өрхийн эрүүл мэндийн төв, “Наян Булаг Ганга”, “Сод Булаг Ганга”, “Олив фарм” эмийн сангуудтай хамтран 2,3-р багийн 138 ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, артерийн даралт хэмжиж, биеийн жингийн индексийг тодорхойлон, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл зөвлөгөө мэдээлэл хүргэн, ахмадуудад дархлаажуулалтын багц тараан ажиллалаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд “Сахиусан ариун тэнгэр” ХХК хамтран ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 45 иргэнд 2 ээлжээр “хөдөлгөөн засал”, “чийрэгжүүлэх”, “эрүүл мэндийн дасгал” хөдөлгөөний сургалтыг 09 сарын 14-нөөс,10-р сарын 14-ний хооронд зохион байгуулан, дархлаа дэмжих мини багц тараан ажиллалаа. Хөдөлгөөн засалч, чийрэгжүүлэх, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөний багшаар Д. Дэжидмаа / Биеийн тамир магадлан итгэмжлэлийн монгол улсын шинжээч, хийн дасгалын үндэсний сургагч багш, улсын шилдэг арга зүйч аэробик, айзамт гимнастикийн багш дасгалжуулагч, нийтийн цэнгээнт бүжгийн багш, дасгалжуулагч/ хамтран ажиллаж байна
Мөн хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор ахмадын хороотой хамтран 9-н багийн 72 ахмад настнуудад эрүүл мэндийн 8 тоот дасгал хөдөлгөөнийг 7 хоног бүрийн пүрэв гарагт тогтмол зааж хэвшсэн.
ДОРНОД АЙМАГ
“Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд зохион байгуулах ажлын удирдамж, үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн газрын даргаар батлуулан бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
- Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “Ахмадын өдрийн үйлчилгээ”-нд хамрагдаж буй хөдөөгийн 13 сум, Хэрлэн сумын 11 багийн нийт 200 ахмадуудад ахмад настанд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх журам болон эмийн шинэчилсэн жагсаалтын талаар мэдээлэл хүргэж ажиллалаа. Тус үйл ажиллагаанд “Монос Дорнод” эмийн сантай хамтран эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, “Эмийг зөв хэрэглэх 5 алхам”-ын талаар нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, артерын даралт хэмжиж амин дэм, гарын авлага түгээн 5 ахмад настанд Эрүүл мэндийн газраас гарын бэлэг гардуулсан.
2. Эрүүл мэндийн газар нь 10.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий “Ахмадын сан”-г 2020 онд байгуулж байгууллагаас гавьяаны амралтанд гарсан ахмад настнуудад журамд нийцүүлсэн олон талт арга хэмжээг зохион байгуулан ажилладаг ба ОУ-ын ахмадын өдрөөр байгууллагын 47 ахмадад 2.0 сая төгрөгийн өртөг бүхий гарын бэлгээр хүндэтгэл үзүүлсэн.
3.“Ягаанцээнэ” ӨЭМТ-өөс 2022.10.01-ний өдөр “Артерийн даралт ихсэлт” сэдвээр Хаан банкны салбар нэгжтэй хамтран ахмадуудад зөвлөмж хүргэж гарын авлага тараан ажилласан.
4.“Мянганжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвөөс хамран тойргийн хүрээний ахмад настнуудад хуваарийн дагуу сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд тус үйл ажиллагааны хүрээнд 10 дугаар сарын 05-ны өдөр ЭМГ-ын ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Сугар ахмад настанд чиглэсэн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн.
5.“Дорнын Буман үйлс” ТББ, аймгийн Биеийн тамир спортын газар, “Ягаан цээнэ” ӨЭМТ хамтран “Дорнод Найрамдал Зумба” дасгалын багийнхны дунд 3 төрлийн дасгалын тэмцээн зохион байгуулж “Идэвхтэй дасгал хөдөлгөөн” нь зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болохыг сурталчилсан нөлөөллийн ажил зохион байгуулахад дэмжигч байгууллагаар оролцсон.
6.Аймгийн “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүнс хөдөө аж Ахуйн газраас 10 дугаар сарын 03-ны өдөр “Малчдын зөвлөгөөн-2022” арга хэмжээг зохион байгуулсан ба тус арга хэмжээнд Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж зөвлөгөөнд оролцож буй нийт 330 гаруй төлөөлөгчид үүнээс ахмад малчдын төлөөлөл 100 гаруй ахмад настнуудад хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчилсний дараа биш өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг бүхий иргэнийг төлөвшүүлэхээр орон даяаар зохион байгуулж буй урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор цусан дахь саахарын хэмжээг тодорхойлох, цусны даралт хэмжиж, эмчийн зөвлөгөө, ” Эрүүл аз жаргалтай зүрх бүхний төлөө” зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөллийн ажлыг сурталчлан таниулсан.
Аймгийн “Ахмадын чуулган-2022” арга хэмжээнд эрүүл мэндийн салбарын 30 гаруй ахмад настан оролцсон ба тус арга хэмжээнд ахмад сувилагч Бадамханд өөрийн тарьсан алим жимсээр бэлтгэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан.
УВС АЙМАГ
Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд 10 гаруй ажил хийхээр төлөвлөж 50 хувь нь хийгдсэн. Үүнээс Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажлын төлөвлөгөөг албат тоот болон цахимаар мэдээлэл хүргэж, цаашид АНЭ, сум, өрхийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон нийтэд сурталчилах, ахмадын нийтийн бүжгийн арга хэмжээ, спортын газраас ахмадуудад уралдаан тэмцээн зохион байгуулна. Настны сургалтуудыг үе шаттай хийгдэнэ.
Аймгийн Эрүүл мэндийн газраас Аймгийн Ахмадын хороо, Аймгийн Улаан Загалмайн Хороо, Увс аймгийн Явган Алхалтын Холбоо, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран “Эрүүл орчин-цэнгэг агаар”уриан дор өглөөний явган алхалтыг Чандмань улаан уул рашааны чиглэлд зохион байгуулж, ахмадын дунд дасгал хөдөлгөөн хийх, сургалт мэдээлэл хүргэх ажлуудыг хийсэн. Алхалтанд 110 настан оролцлоо. Тогтмол алхалтаар эрүүл мэндээ дэмжиж байхыг уриалсан.
Ахмад настанд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын дагуу Аймгийн Улаан Загалмайн Хорооны олон нийтийн оролцоонд түшиглэсэн өдрийн үйлчилгээний ахмадуудад ” Эрт илрүүлэг үзлэгийн мэдээ, мэдээлэл”, “Эрүүл амьдралын хэв маяг, эрүүл насжилтын эхлэл”, “Настны нийгмийн оролцоо” сэдвүүдээр мэдээлэл хийсэн. Цаашид Ахмадын төв, АНЭ, өрхийн эмнэлгүүдтэй хамтран сургалтуудыг үе шаттай хийгдэнэ.
Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд Аймгийн нэгдсэн эмнэлгийн Уламжлалт сэргээн засах кабинетийн эмч С.Баяраа, хөдөлгөөн засалч Л.Лхамхүү, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сэргээн засах эмчилгээний сувилагч нарын хамт харвалтын үлдэцтэй 13 настанд эмчийн үзлэг, гэрээр хийх дасгал зааж сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүллээ. Эдгээр настангуудаас 2 хүнийг уламжлалт сэргээн засах эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх, 3 хүнийг гэрийн сувилахуй, 1 хүнийг амбулаториор эмчилгээнд авах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.Онцлог нь АНЭ-ийн эмч нарийг үйл ажиллагаандаа татан ороцуулж асуудлыг шийдвэрлэх нь хялбар үр дүнтэй байсан.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09