ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА”ҮЙЛ АЖИЛЛАГААГ УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар Геронтологийн үндэсний төв нь Увс аймгийн Цагаанхайрхан, Хяргас, Малчин, Түргэн, Давст, Сагил  сумдад “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” үйл ажиллагааг 2022 оны  06 сарын 19-24-ний өдрүүдэд Увс аймгийн эрүүл мэндийн газартай хамтран зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг урьдчилан сэргийлэх үзлэг, олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээ, эмч мэргэжилтэн болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт гэсэн 4 чиглэлээр зохион байгуулсан. Нийт 3600 ахмад натанд урьдчилан сэргийлэх үзлэгт, 1200 ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, 36 хэвтрийн настанд гэрийн тусламж үйлчилгээ, 6 сумын Эрүүл мэндийн төвд настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнэлгээ, зөвлөмж өгч ажилласан байна.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556