ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Ховд аймаг төрөлжсөн мэргэшлийн шинэхэн “Настны эмч”-тэй боллоо.

            Геронтологийн үндэсний төв “Настан судлал”-ын төрөлжсөн мэргэшүүлэх сургалтыг 2021 оны 10 сараас 2022 оны 04 сар хүртлэх хугацаанд зохион байгуулж  Ховд аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч Б.Мөнгөнтогтох  сургалтаа амжилттай дүүргэн Гериатр эмч боллоо.

            Гериатр эмч нь настныг бие, сэтгэц, нийгмийн талаас нь  цогц үнэлгээ хийж, настны чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, сэргээн засах тусламж үйлчилгээг төлөвлөж настанд тулгамдаж буй асуудлыг цогцоор нь  шийдвэрлэж  эрүүл чанартай урт наслуулах үйл ажиллагааг төлөвлөдөг онцлогтой. Гериатрийн хам шинж  нь насжилтаас хамааралтай үүсэх олон хүчин зүйлээс шалтгаалсан эмнэлзүйн илрэл юм.

            Настны эмчийн хэрэгцээг олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй нийт хүн амын тоонд харьцуулан гаргадаг Америкийн Нэгдсэн улсын Насжилтын үндэсний төвийн (National Institute on Ageing) гаргасан 60 ба түүнээс дээш насны 5000 хүн амын дунд 1 настны эмч байна гэсэн зөвлөмжтэй харьцуулж үзэхэд өнөөгийн байдлаар Монгол улсын хэмжээнд настны мэргэшсэн эмчийн хэрэгцээ өндөр  байна.

 2021оны байдлаар улсын хэмжээнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн зөвхөн 30 хувьд нь гериатрийн кабинет ажиллаж байгаа нь жилээс жилд өсөн нэмгдэж буй настны эрүүл мэндийн тусламж  үйлчилгээний чанар хүртээмж тэдний  хэрэгцээг хангаж чадахгүй байна.

Иймээс нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрөлжсөн мэргэшлийн  эмч мэргэжилтнээ бэлтгэх шаардлага урган гарч  байна.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556