ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Нүдний даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан нүдний эмч зөвлөж байна.

Нүдний даралт ихсэх өвчин буюу Глаукома
Нүдний даралт ихсэх өвчин гэдэг нь харааны мэдрэл гэмтэж захын болон төвийн хараа аажмаар алдагдаж эргэшгүй байдал үүсдэг бүлэг өвчин.
Нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд:
•Нас – 40- өөс дээш насныхан
•Удамшил – гэр бүлийн хамаатан, эмээ ба өвөө г.м. аль нэг нь энэ өвчнөөр өвдөж байсан
•Ерөнхий биеийн өвчин – /чихрийн шижин, цусны даралт ихтэй ба зүрх судасны өвчтэй/
•Нүдний гэмтэл
•Эмийн бодис удаан хугацаагаар хэрэглэх /Гормон/
Нүдний дотоод даралт ихсэх эмгэгийн үед илрэх эмнэлзүйн шинж:
Нээлттэй болон архаг хаалттай өнцөгт глаукомын үед шинж тэмдэг бүдэг байна.
Хурц болон хурцавтар глаукомын давшлын үед илрэх эмнэлзүйн шинж:
-Нүд хүчтэй өвдөх
-Толгой таллаж шанаа руугаа дамжиж өвдөнө
-Хараа огцом муудах
-Манантах
-Гэрэл солонгорч харагдах
-Дотор муухай оргих, бөөлжих
Дээрхи шинж тэмдэг илэрвэл яаралтай нүдний эмчид хандах!!!
Зөвлөгөө:
Нүдний даралт өвчнөөр алдсан хараа дахиж сэргэдэггүй учир хүний амьдралд эргэшгүй хохирол учруулна. Нүдний даралт ихсэн өвчин нийт хүн амд элбэг тохиолддог ба 40 наснаас эхлэн мэргэжлийн эмчид үзүүлж онош тогтоолговол 90 хувьд нь урьдчилан сэргийлж болох ба эмчилгээний үр дүнд 85 хувь хүрдэг.
Нүдний даралт өвчний эмчилгээний үндсэн зорилго нь харааг сайжруулахад биш одоо байгаа харааг хадгалахад оршино. Нүдний дотоод даралт хэвийн байх үед өвчин даамжирдаггүй. Эмийн эмчилгээнд нүдний даралт буухгүй байвал цаг алдалгүй мэс засал хийлгэх шаардлагатай.
Нүдний даралт ихсэх өвчний үед анхаарах зүйлс:
-Нүдний эмчийн хяналтанд байж заасан хугацаанд тогтмол ирж үзүүлэх
-Нүдний эмийг эмчийн зааврын дагуу дусаах
-Өрөө гэрэлтүүлэг сайтай байх.
-Амин дэмээр баялаг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ, түлхүү хэрэглэх
-Эмчилгээг тасалж болохгүй.
-Архи, дарс, шар айраг, айраг болон кофе, халуун ногоотой хоол хүнс бага хэрэглэх
-Мөн ууранд орох, халуун шавар тавиулахыг хориглоно.
Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556