Геронтологийн үндэсний төвөөс аймаг, нийслэлийн ЭМГ-ын настны асуудал хариуцсан мэргэжилтэн, настны эмч нарыг оролцуулан ээлжит цахим уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлгийг нээж төвийн захирал Р.Хишигжаргал үг хэлж, халдварын цар тахлын шинэ нөхцөл байдалтай холбоотой гарсан Засгийн газрын тогтоол шийдвэр, настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах хүрээнд төвийн мэргэжилтнүүдээс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг сар бүр зохион байгуулж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Уулзалт хэлэлцүүлэгт Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга Д.Болор, Чанар аюулгүй байдлын албаны дарга Ө.Түвшинтөр, Стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр, Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл, Сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Дулмаа, З.Алтанбаяр нар оролцлоо.
Хэлэлцүүлгээр аймаг нийслэлийн хүрээнд настны эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн асуудлыг өргөжүүлж анхан болон лавлагаа шатлалд хэрхэн хүргэх, тэдний ажлыг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр “Оны шилдэг настны эмч шалгаруулах болзол”, “Настанд ээлтэй өрхийн эрүүл мэндийн төв”, ”Оны шилдэг мэргэжилтэн” шалгаруулах болзлын удирдамжууд, “Настанд ээлтэй тусламж үйлчилгээ”, “Настны ээлтэй орчин”, “Настанд зориулсан мэдээлэл сургалт сурталчилгааг сум тосгонд хүргэх” сэдэвт лекцүүдийг танилцууллаа.
Цаашид аймаг нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагууд, настны асуудал хариуцсан мэргэжилтэн, эмч нар мэдээлэл сургалт сурталчилгааг сум, тосгоны настнуудад хүргэж ЭМС-ын 2019 оны 611 дүгээр тушаалын дагуу мэдээ тайлангаа Геронтологийн үндэсний төв рүү илгээж, Геронтологийн үндэсний төвөөс эмч мэргэжилтэнд зориулсан Геронтологи гериатрийн чиглэлээрх орчин үеийн шинэ мэдээ мэдээллийг сар бүр хүргэж нийгмийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллахаар боллоо.