ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг олон нийтийн оролцоонд түшиглэн өргөжүүлэх нь” цахим уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2021-01-28 Улаанбаатар хот
Геронтологийн үндэсний төвөөс “Настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг олон нийтийн оролцоонд түшиглэн өргөжүүлэх нь” цахим уулзалт хэлэлцүүлгийг 2021 оны 01 дүгээр сарын 28- ний өдөр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэнд хөгжлийн төв, Монголын ахмадын холбоо, Нийслэлийн ахмадын хороо, аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газар, ахмадын байгууллагуудын удирдлага, настны асуудал хариуцсан мэргэжилтэн, настны эмч нарыг оролцуулан цахим хэлбэрээр 100 гаруй оролцогч нарыг хамруулан зохион байгууллаа.
Цахим уулзалт хэлэлцүүлгийг Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал нээж, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилт, зохицуулалтын газрын Лавлагаа шатлалын тусламжийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Номингэрэл “ЭМЯ-наас настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого чиглэл”-ийн талаар, төвийн ерөнхий захирал “Настны эмч мэргэжилтний хангалт, цаашдын хэрэгцээ”, Стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр “Настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа болон шийдвэрлэх асуудал”, Эрдэм шинжилгээ сургалтын албаны мэргэжилтэн Т.Дулмаа “Настанд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон нийтийн оролцоонд түшиглэн өргөжүүлэх нь”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл “Коронавируст халдварын цар тахлын үед настны эрүүл мэндийг хянаж үнэлэх зөвлөмж” мэдээллүүдийг хийлээ.
Цахим уулзалт хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн М.Номингэрэлээс дэвшүүлсэн Ахмадын дэд зөвлөл байгуулах саналыг 100 хувь дэмжиж, аймаг нийслэлийн настны эмч, настны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ахмадын хорооны дарга нараас лавлагаа төвөөс настанд аюулгүй ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх, настны хэрэгцээнд нийцсэн стандарт заавруудыг боловсруулж гаргах, мэргэшсэн эмч мэргэжилтэнг богино хугацаанд бэлтгэдэг болох, мэргэжлийн индекст уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэнг оруулах, ахмадын хуульд заасан сум тосгоны эрүүл мэндийн төв нь ахмад настанд зориулсан сургалт, мэдээлэл зөвлөгөө өгөх үйл ажиллагаа, хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй настнуудад үзүүлэх гэрийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн заалтуудыг цаашид хэрэгжүүлж хэвшүүлэх шаардлага байгаа зэрэг саналуудыг дэвшүүллээ.
Цахим уулзалт хэлэлцүүлэгт оролцогчдод төвийн эмч мэргэжилтнүүдээс бэлтгэн гаргасан эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны материалуудаас багц болгон хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн төвийн мэргэжилтнүүдээс настанд зориулсан мэдээлэл сурталчилгааг өргөжүүлж сургагч багш бэлтгэх сургалтыг цахимаар зохион байгуулах, улмаар орон нутагт настнуудад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж, эргэх холбоог сайжруулж ажиллахаар санал нэгдлээ.
Уулзалт хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч нар аймаг нийслэлийн хэмжээнд настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар асуулт хариулт санал хэлэлцүүлж уулзалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Цахим уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн, Монголын ахмадын холбоо, Нийслэлийн ахмадын хороо, аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтэн, настны эмч нартаа талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

Эрүүл насжилтын төлөө хамтдаа

Хянасан: Д.Болор ЭШСА-ны дарга
Мэдээлэл бичсэн: Т.Дулмаа ЭШСА –ны мэргэжилтэн

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556