Геронтологийн үндэсний төв бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн ”Эрүүл мэндийн байгууллагуудын бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай” A/520 дугаар тушаалын хүрээн Геронтологийн үндэсний төв нь бүх нийтийн бэлэн байдалд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Геронтологийн Гамшгаас хамгаалах Штаб нь “Коранавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож захирлын 2020 оын 11 сарын 16-ны А/80 тоот тушаалаар батлан тохиолдлын удирдлагын тогтолцооны багт хуваагдан ажиллаж байна.
Эмнэлгийн төв байранд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйл ажиллагаагаа зогсоох албан шаардлага хүргүүлж үйл ажиллагааг нь зогсоож, төвийн эмч мэргэжилтнүүдийг хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс тандалт судалгааны асуумжуудын дагуу асуумж авч коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын тандалт хийж ажиллаж байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд үйлчлүүлэгчийн халуун хэмжиж, амны хаалтны хэрэглээг хянан, гарыг халдваргүйжүүлж байна.
Хүний нөөц болон эм, нэг удаагийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуур нөөцийн судалгааг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Түргэвчилсэн оношлуурын нөөцийг нэмэгдүүлж татан авалт хийгээд байна. Үйлчлүүлэгчдийн дунд тандалт судалгаагаар Бүх нийтийн бэлэн байдалд шилжин хөл хорио үүссэнтэй холбоотойгоор үйлчлүүлэгчидэд утсаар болон цахимаар эрүүл мэндийн зөвлөгөөг өгч ажиллаж байна.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09