ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Цар тахал – Насжилт” эрдэм шинжилгээний цахим хурал зохион байгуулагдлаа

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны харъяа Геронтологийн үндэсний төв,  Монголын Ахмадын Холбоотой хамтран “Цар тахал – Насжилт” эрдэм шинжилгээний цахим хурлыг тус төвийн Эрдмийн Өргөөнөөс “Zoom” програм ашиглан зохион байгуулав. НҮБ, ДЭМБ-аас 2020 оны ахмадын өдрийг “Цар тахал бидний насжилтын тухай ойлголтыг өөрчлөх үү?” уриан дор тэмдэглэх, бодлого стратегийн олон талт ажлыг хийх чиглэл зөвлөмжийг гаргасны дагуу эрүүл мэндийн байгууллагын судлаач, эрдэмтэд, эмч мэргэжилтнүүдийн настны эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн “Цар тахал – Насжилт” эрдэм шинжилгээний хурлыг нээж төвийн захирал Р.Хишигжаргал болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал үг хэлэв.

Хурлын даргаар АУ-ны доктор, дэд профессор Д.Отгонбаатар, шүүгч нарын бүрэлдхүүнд АУ-ны доктор, профессор М.Мөнхзол, АУ-ны доктор, дэд профессор М.Сугармаа, АУ-ны доктор, дэд профессор Д.Гантуяа нар ажиллав.
Эрдэм шинжилгээний хуралд зочин илтгэгчээр АНУ-ын Нью Йорк хотын Их Сургуулийн Силберманий нэрэмжит Нийгмийн Ажлын Сургуулийн докторант Б.Ариунсанаа “Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үед настанд үзүүлэх тусламж үйлчилгээ, хэрэгцээ, шаардлага: Олон улсын туршлага” сэдвээр, Геронтологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл “Коронавирусийн цар тахал (covid-19) ба насжилт” сэдвээр, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн НААЗТ-ийн багш, докторант “Н.Оюут-Эрдэнэ Ахмад настны нийгмийн оролцоог дэмжих бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн зарим асуудал” сэдвээр лекц уншлаа.

Нийт 21 аймаг, 9 дүүргийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан уг эрдэм шинжилгээний хуралд нийт 10 судалгааны илтгэл тавигдсан бөгөөд Сүхбаатар Дүүргийн ЭМТ, Завхан Аймгийн НЭ, Архангай Аймгийн Өлзийт сумын ЭМТ-өөс тус бүр нэг, Хөвсгөл Аймгийн ЗДТГ-аас хоёр, Геронтологийн үндэсний төвөөс таван судалгаа хэлэлцэгдэв.

Хурлын төгсгөлд шүүгчдийн бүрэлдхүүн хэлэлцэж шилдэг илтгэлийг шалгаруулснаас Архангай Аймгийн Өлзийт сумын ЭМТ-ийн сувилагч Т.Отгонбаяр “Настны эрүүл мэндийн байдлыг үнэлэх нь” сэдэвт илтгэлээр III байр, ГҮТ-ийн гериатр сувилагч Б.Ганжаргал “Настны таргалалтыг ясны сийрэгжилтийн байдалтай холбон судалсан дүн” сэдэвт илтгэлээр II байр, ГҮТ-ийн хөдөлгөөн засалч Б.Баяржаргал “Хөдөлгөөн заслаар булчин чангаралын гаралтай мөрний өвдөлтийг эмчилсэн дүн” сэдэвт илтгэлээр I байр тус тус эзлэв.

Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Хишигжаргал
 ГҮТ-ийн хөдөлгөөн засалч Б.Баяржаргал
Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556