ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Дэлхийн гар угаах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн аравдугаар сарын арван тавны өдрийг ‘’Дэлхийн гар угаах өдөр’’ хэмээн тунхагласан. ‘’Дэлхийн гар угаах өдөр’’–ийг тэмдэглэн өнгөрүүлэх нь сая сая хүмүүсийг гараа угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог.
Хүмүүс гараа савандаж угаах нь халдварт өвчнөөс сэргийлэх гол арга төдийгүй одоогийн Коронавирусын халдвар (Covid-19)-ын цар тахлаас хамгаалах хамгийн найдвартай арга болохыг дэлхий нийтээр нотлон харуулсан.
Тэмдэглэлт өдрийн гол зорилго нь гар угаах арга нь бүх насны хүмүүс, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг.
Дээрх ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвийн “Халдварын сэргийлэлт хяналтын баг”-аас “Коронавируст халдвар (Covid-19)-ын эсрэг хамтдаа тэмцье’’ уриан дор ЭМС-ын А/537 дугаар тушаалын талаар төвийн ажилтнуудад мэдээлэл хийж, Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны ‘’Баянбигэр’’ ӨЭМТ-ийн ахмадуудад гараа хэрхэн зөв угаах, гар угаах дараалал, гар угаахын ач холбогдол сэдэвт сургалт зохион байгуулж, гарын авлага тараасан.
‘’Дэлхийн гар угаах өдөр’’-ийг хамтран тэмдэглэснээр үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчид коронавируст халдварын шинэ нөхцөлд халдварын эсрэг хамтран тэмцэх үзэл санааг нэгтгэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556