“ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨНӨӨР ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭМЖЬЕ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Засгийн Газраас 2013 онд баталсан “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Монгол улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх 2020-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалаар “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. 2020 оны 10 дугаарын сарын 17-ны өдөр “Идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ дэмжье” үйл ажиллагаа зохион байгууллаа. Сүхбаатарын талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл 4.8 км явган алхалт хийж, Ахмад настнуудын дасгалын үзүүлэх тоглолт хийсэн. Энэхүү өдөрлөгийн хүрээнд настны эрүүл мэндийг дэмжиж, олон нийтэд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмждэг ахмадын байгууллагуудыг сурталчлах, таниулах үйл ажиллагаанд Монголын ахмадын холбоо, нийслэлийн ахмадын хороо, Монголын явган аяллын холбоо хамтран оролцлоо. Өдөрлөгт Геронтологийн үндэсний төв, Монголын явган алхалтын холбоо, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, УБТЗАХолбооны явган алхалтын болон дасгалын 200 гаруй хүн оролцлоо. Тус үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монос Групп, Тэсо групп ЗӨВ /Монгол Брэнд/ -т баярлалаа.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09