Нийслэлийн 9 дүүргийн 120 сайн дурын идэвхтэнүүдэд чиглүүлэх сургалт зохион байгууллаа.
Геронтологийн үндэсний төвөөс ДЭМБ номхон далайн баруун эргийн бүсийн тусламж, дэмжлэгтэйгээр ЭМЯ болон МАхХ хамтран “Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй IV, V бүлгийн настнуудад коронавируст халдварын үеийн болон шинэ хэвийн нөхцөлд олон нийтэд суурилсан настны цогц тусламж үйлчилгээг гэрийн эргэлтээр хүргэх замаар нэвтрүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийн хүрээнд настанд гэрээр тусламж үзүүлэх олон мэргэжлийн багаас үзүүлсэн гэрийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг, нэмэгдүүлэх эргэх холбоог сайжруулахад сайн дурын идэвхтэний оролцоог хангах зорилгоор нээлт сургалтыг 2020 оны 07 сарын 07-ны 10цагт Нийслэлийн 9 дүүргийн 120 сайн дурын идэвхтэнүүдэд чиглүүлэх сургалт зохион байгууллаа.
Сургалт нь ЭМЯ-аас боловсруулан гаргасан Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургалт зохион байгуулах талаар гаргасан зөвлөмжийн дагуу зохион байгуулагдах тул цөөн тооны хүнийг хамруулсан болно. Сайн дурын идэвхтэнүүдийн сургалтын талаарх мэдээллийг харъяа дүүргийн Ахмадын холбоо болон “Геронтологи гэрийн үзлэг” фэйсбүүк хуудаснаас цаг үеийн мэдээг авч болно.
http://gerontology.mohs.gov.mn/
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09