Сургалт зохион байгууллаа.
Геронтологийн үндэсний төвөөс ДЭМБ номхон далайн баруун эргийн бүсийн тусламж, дэмжлэгтэйгээр ЭМЯ болон МАхХ хамтран настанд гэрээр тусламж үзүүлэх олон мэргэжлийн багийн тусламжийн чанар хүртээмжийг, нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод амьдарч буй эрүүл мэндийн IV, V бүлгийн настанд зориулсан цогц тусламж үйлчилгээг гэрийн идэвхтэй эргэлтээр настны эмч, өрхийн эмч мэргэжилтэн болон настны сайн дурын идэвхтний хамт тусламж үйлчилгээг хүргэх талаар “Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй IV,V бүлгийн настнуудад коронавируст халдварын үеийн болон шинэ хэвийн нөхцөлд олон нийтэд суурилсан настны цогц тусламж үйлчилгээг гэрийн эргэлтээр хүргэх замаар нэвтрүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг танилцуулах нээлт сургалт 2020 оны 06 сарын 25-ны 11 цагт Нийслэлийн 9 дүүргийн Гериатр эмч, Өрхийн менежерүүдэд зохион байгууллаа.
Сургалт нь ЭМЯ-аас боловсруулан гаргасан Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургалт зохион байгуулах талаар гаргасан зөвлөмжийн дагуу зохион байгуулагдах тул цөөн тооны хүнийг хамруулсан болно. Өрхийн эмч мэргэжилтнүүд сургалтын талаарх мэдээллийг харъяа дүүргийн Гериатр эмч, өрхийн менежерүүд болон “Геронтологи гэрийн үзлэг” фэйсбүүк хуудаснаас цаг үеийн мэдээг авч болно.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09