ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Ясны сийрэгжилт буюу остеопороз

Ясны сийрэгжилт гэдэг нь ясны эдийн алдагдал, микро бүтцийн өөрчлөлт, араг ясны хэврэгшил зэрэг явагдахыг хэлэх ба үүний үр дүнд ясны бат бэх байдал алдагдаж хугарал үүсэх эрcдэл нэмэгдэнэ.

Ясны сийрэгжилт нь ямар нэг өвдөлтгүй, 2/3 нь ямар нэг шинж тэмдэггүй явагддаг тул хүн тэр бүр өөрийгөө ясны сийрэгжилттэй болсноо мэддэггүй. Ялангуяа цэвэршилтийн дараа мөн нас ахих тусам энэ нь илүүтэй тохиолддог.

Эрсдэлт хүчин зүйлс:
Яс сийрэгжих эмгэгийн эрсдэлт хүчин зүйлсийг тухайн хүний амьдралын хэв маягаас үл шалтгаалах буюу засруулах боломжгүй, амьдралын хэв маягаас шалтгаалах буюу засруулах боломжтой гэж хуваадаг.

Үл шалтгаалах хүчин зүйлс:
• Ясны эдийн эрдэслэг нягтрал бага
• Нас 60-65, түүнээс дээш
• Ээж, аав, ах, эгч гэх мэт хамаатнууд ясны сийрэгжилтэй, эсвэл бага зэргийн гэмтлийн улмаас үүссэн хугаралтай
• Олон удаа ясны хугарал авч байсан
• Дотоод шүүрлийн зарим эмгэгүүд
• Цэвэршилт эрт явагдах (мэс заслын гаралтай)
Шалтгаалах хүчин зүйлс:
• Шаардлагатай хэмжээний кальцийг хоол хүнсээрээ авч чадахгүй байх
• Д амин дэмийн дутагдал
• Тамхи татах
• Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх (Хоногт 40мл түүнээс дээш)
• Кофе хэт их хэмжээгээр уух
Биеийн идэвх багатай байх
• Биеийн жингийн индекс бага байх

Оношлогоо:
Ясны сийрэгжилт буюу остеопороз илэрсэн бол рентген зураг, денситометрийг ашигладаг. Денситометр нь ясны эдийн эрдэсийн нягтралыг тодорхойлон, хугарал үүсэх эрсдэлийг урьдчилан хэлэх боломжийг олгодог. Энэ шинжилгээ нь ясны сийрэгжлийг хугарал үүсч эхлээгүй эхний шатанд нь илрүүлэх боломж олгодгоороо давуутай. Рентген зураг авалт хугарал үүссэний дараах, өвчнийг даамжирсан үед илрүүлдэг.
Эмчилгээ:
Ясний сийрэгжилт илэрсэн бол дараах мэргэжлийн эмчид үзүүлэн дараах арга хэмжээг авах шаардлагатай. Үүнд:
• Ясны сийрэгжилт үүсэхэд нөлөөлдөг эрсдэлийн хүчин зүйлсийг арилгах
• Өдөр тутмын хэрэглэвэл зохих хэмжээнд Са болон Д амин дэмийг авч байх
• Ясны эдийн нягтралыг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэлийг зөвхөн мэргэжлийн эмчийн дагуу хэрэглэх
• Биеийн тамирын дасгал сургуулилтыг байнга хийж байх
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
• Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах
• Хооллолт. Хангалттай хэмжээний уураг, илчлэг, витамин хэрэглэх
• Дасгал, хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн хийснээр ясны нягтыг хадгалах, булчин чангарч унах, хугарах эрсдлээс сэргийлнэ.
• Тамхи татахгүй байх. Тамхи татах нь ясны алдагдлыг түргэсгэдэг. Өдөрт 1 хайрцаг тамхи татсанаар цэвэршилтийн үед ясны нягт 5-10-иар буурдаг байна.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556